Майами хит асуудалд орлоо
Жош МакРобертсын замналд бэртэл гэмтэлгүй он жилүүд гэж байсангүй. Майами Хит багийн хүчний довтлогч долоон улирлыг лигт өнгөрүүлэхдээ 80 тоглолтод оролцсон тохиолдол байхгүй бөгөөд хоёр л улиралд 70-аас дээш тоглолтод оролцсон юм. Гэмтэл бэртлийн түүх арвинтай МакРобертс Майами Хит багийн 2014- 15 оны улирлын төлөвлөгөөг үгүй хийх магадлалтай болжээ.
 
Тэрээр өвдөгөндөө мэс ажилбар хийлгэх шаардлага гарснаар МакРобертс тодорхойгүй хугацаагаар талбайд гарах боломжгүй боллоо. Магадгүй энэ улиралд дахин талбайд гарахгүй байх гэсэн мэдээллийг Майами Хит багийн албан ёсны твиттер хуудас мэдээлсэн байна. Өнгөрсөн зун дөрвөн жилийн гэрээг хийн Хитэд нэгдсэн МакРобертс шинэ эрин үеийн чухал тоглогчдын нэг болох ёстой.
 
 Леброн Жеймс Кливлендийг сонгосны дараа Крис Бошийг төвийн байрлалд, Жош МакРобертсыг хүчний байрлалд тоглуулах зорилготойгоор гэрээ хийсэн. МакРобертс Хитийн самбарын хамгаалалтыг сайжруулахаас гадна довтолгоон дээр олон талт тоглолтыг үзүүлж чаддаг учраас Хитийн төлөвлөгөөнд багтсан юм. Гэвч гэмтэл бэртлээс хол байж үзээгүй түүний эрсдлийг Хит муу тооцоолсон бололтой.
 
МакРобертсоос гадна Юта Жаззын эсрэг хийх тоглолтын үеэр Крис Бош хөлийн булчингаа / шилбэний арын/ гэмтээснээр хэдэн долоо хоног талбайд гарахгүй байж магадгүй байгаа бол Уэйд ханиадны улмаас Нетстэй хийх тоглолтыг өнжиж магадгүй байна.
 
Ингэснээр Хитийн нийт есөн тоглогч нь гэмтэл авч байна. Энэ улиралд 10 өөр гарааны бүрэлдэхүүнийг гаргаад байгаа тэд хөгжлийн лигээс Шапазз Напиер, Хассан Уайтсайд нарыг багтаа дуудсан байна. Одоогоор 24 тоглолтыг хийгээд байгаа тус баг ердөө 11 хожилтой бүсийнхээ долдугаар байрт явж байна. Ирэх өдрүүдэд гэмтэл бэртлээс шалтгаалан тэдний хожигдлын тоо улам бүр ихсэх магадлалтай юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-17 03:32:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах