Төсвийн зарлагын хяналтын хороо хуралдлаа

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Танилцуулгад Төсвийн тодотгол хийхдээ Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор өөрчлөлтийг тусгах, 2013 оны төсвийн жилд батлагдсан боловч тухайн жилдээ санхүүжигдэж чадаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийн векселийн төлбөрт шаардагдах хөрөнгийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт нэмж тусгах, 2014 онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцох, Төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон төсөвт зохих өөрчлөлтийг тусгах, Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцаас хэмнэх боломжтой зардлыг бууруулан тооцох зарчмыг баримталсан байна.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлттэй холбогдуулан тус сангийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 25,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр 2014 онд тодотголын төсөлд тусгасан шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн сайдын багцад байхгүй байгааг тодруулав.
Ингээд уг төслийг дэмжиж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд уламжлахаар болов.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-17 03:34:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах