Тэтгэврийнхнээ үд, тэгээд ''ШҮҮР''-д
Засгийн газраас Авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийг эхлүүлээд байгаа. Тэдгээрийн нэг нь ШҮҮР ажиллагаа.
 
Энэ хүрээнд нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй хүн томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн албыг шимэгчдээс цэвэрлэнэ гэж байгаа.
 
Үүнийгээ зарлан тунхаглаад төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газруудад “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж зөрчин томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхийг үүрэг чиглэл болгосон.
 
Мэдээж цүнх баригчдыг, хэн нэгний сонгуульд ажилласны урамшууллаа хүртэн төрд шургалагсдыг хөөх сайхан арга.
 
Харин нөгөө талд Монголын төр өртэй мэт албан тушаалтайгаа зууралдсаар байгаа тэтгэврийн насныхныг хэрхэх юм бэ. Хуулийн дагуу эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн бол тэтгэвэртээ гарах ёстой. Гэхдээ энэ нь өндөр цалин, хөлстэй болон даргын “од”-нд төрсөн хүмүүст хамааралгүй болчхоод байгаа юм. Учир нь тэтгэврийн насыг нь заасан хэрнээ “өөрийн хүсэлтээр” гэдэг “шигтгээ” зоочихсон.
 
Тиймээс зарим албан тушаалтнуудад Монголын төр өртэй мэт үйлчилсээр байгаа.
 
Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Тэр өдгөө 73 нас хүрч байна. Гэхдээ л Монголын төрд данстай. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр 2010 оноос хойш ажиллаж байгаа. Саяхан “Монголчууд Оюутолгойгоос хэзээ ногдол ашиг хүртэх нь тодорхойгүй байна” гэж яриад сууж байсан хүн чинь уг нь 2010 онд ТУЗ-ийн гишүүн биш өндөр насны тэтгэвэртээ гарах байсан юм шүү дээ. Гэтэл жишим ч үгүй байж л байна.
 
Түүнтэй эн зэрэгцэх нэгэн нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат. түүний хувьд энэ жил 67 настай. Хуулийн дагуу Н.Чинбат 2016 онд 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэртээ гарах байв. Гэвч тухайн 2016 оноос ХЗДХ-ийн сайдын зөвлөхийн албан тушаалд очиж, улмаар 2017 оноос Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, 2019 оноос бүр дарга нь болоод дэвшчихсэн.
 
Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн мэт байсан Х.Бадамсүрэн. тэр бас тэтгэвррийн насных, одоо 68-тай. Уг нь аль 2015 онд тэтгэвэртээ гарах байсан ч гүрийсээр байгаа. Бүр өнгөрсөн жил арайхийж “Эрдэнэт үйлдвэр”-ээс холдууллаа гэсэн чинь “Эрдэнэс Монгол” компанийн Зэс, металлгруппийн даргаар томилчихсон.
 
Энэ мэтчилэн олон дарга, даамал төрийн албанд шигдсээр байгааг эхлээд цэгцэлмээр байна. Эс бөгөөс залуусаа ч төрийн албанаас “ШҮҮР”-дэж, ажилгүйчүүдийнхээ эгнээг улам тэлэх гээд байгаа юм биш үү.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-03-31 06:48:54
    Дэмбэрэл гэж өвөө ажилаа хийгээд л
  • Оюуннэрдэнийг гуйсан 2023-03-31 02:46:25
    Засгийн тэргүүнийг гуйсан учраас багабанди ТУЗ ийн гишүүнээр байж байгаа. Оюунэрдэнэ татгалзаж чадахгүй хүн л гуйж хөгшчүүлээ байлгаж байгаа. ХЭН гуйсанг
  • Зочин  2023-03-31 02:05:41
    МАН-ийн Сэжигийн царайны хөгшин төгцөгнүүд, өдий насны хүмүүсийн ихэнх нь бурханы оронд явчихсан байдаг ш дээ. Гэтэл энэ гурав хэд наслана гэж төрийн албанд
  • Иргэн 2023-03-31 01:47:01
    Төр эхлээд насны хязгаар хэтэрсэн тэтгэвэрийн хүмүүсээ шүүрд. Залуу үедээ зааж зөвлөөд тэтгэвэрээ аваад явахын оронд албан тушаалын төлөө ямар их шунал вэ.
  • ss 2023-03-31 01:02:17
    tetgevert garah boloogui yu
  • зочин 2023-03-31 00:29:54
    хүн бас ажиллах үедээ ажиллаж болно тэгэхдээ бас учиртай байх хэрэгтэй одд болно залуучууд олон байгаа эд нар бол их ч идсэн бадамсүрэн бол одоо бүр болиоч
  • Zochin 2023-03-30 17:16:10
    Яг зөв Монголын ард түмэн тэдэн ямар өртөй юм вэ тийм бол хандив цуглуулаад өрийг нь төлөөд ч болсон зайлуулья
  • Багш 2023-03-30 14:05:57
    МУИСийн захирлаар бадарч гэдэг өвгөнийг томилсон. Бас тэтгэврийн өвөө. Сайд энх амгалан хуулиа биелүүлдэггүй худлаа попчин болохын баталгаа болоол улсын номер
  • МАН д боловсон хүчин алга 2023-03-30 07:34:07
    Шантаахлах зүйл байгаа болохоор багабанди мэтийн хүмүүс шаантаглаад л сууж байгаа. Цалин өндрийг хэлэх үү
  • зочин 2023-03-30 05:23:03
    олигтой залуу олдохгүй байгаа вюм байгаа биз дээ