Халдашгүй байдлын дэд хороонд МАН даалгавар өгсөн гэв үү
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байна. Тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гишүүдэд Н.Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар бий.
 
Харин энэхүү хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг товлоод буй.
 
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар эрх баригч намын зүгээс гишүүдээ чөлөөлөх үүрэг өгөгдсөн хэмээж буй. Учир нь  МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүний хувиар авлига, хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэнэ гэж зарлаад нүүрсний хэргийг эхлэл болгоод байгаа.
 
Тиймээс МАН цаашид олон нийтээс ямар оноо авах нь нүүрсний хэрэгтнүүдийг хэрхэн илчилж, хуулийн хариуцлага ногдуулсантай холбоотой байх нь гарцаагүй.
 
Тэгээд ч нэгэнт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг түдгэлзүүлчихсэн. Хууийн дагуу 50 хоногт багтаан нөхөн сонгуулийн асуудал яригдах учраас бусад ор нь гарсан тойргуудыг ч нэгтгэн нийлүүлчих боломжтой гэж үзсэн тухай яригджээ. Юутай ч хуулийн байгууллагын ажилд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр хэрхэн нөлөөлөхийг харж л байя даа.
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. ADITYA 2023-03-31 20:08:16
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)