Эрүүл мэндийн салбарыг эн тэргүүнд тавья
Олон улсын  эмч нарын өдрийг угтан “Эмч нараа сонсъё” хэлэлцүүлэг зохин байгуулсан. Энэ үеэр Эрүүл мэндийн байгууллагынхан олон асуудал хөндсөний нэг нь энэ салбарт ажиллах хүн, хүчгүй болж байгаа тухай байв.
 
Эмч, сувилагч, асрагчаар ажиллах хүнгүйдэж, тусмаа хөдөөд олдохгүйн улмаас ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг хөдөөгийн эмч нар онцолж байв.
 
Тэр тусмаа сувилагч бүр ч их дутагдалтай 20 мянган сувилагчийн ажлыг 13 мянган сувилагч үүрч яваа аж. Яг энэ яриа 3 жилийн өмнө яригдаж байсан ч байдал хэвээрээ байгаа нь төр засгаас Эрүүл мэндийн салбарт дорвитой арга хэмжээ авах хэрэгтэйг сануулж буй хэрэг.
 
Жишээ нь Өрхийн эрүүл мэндийн төвд гэхэд 1 эмч 2 сувилагчтай байх ёстой гэдэг ч бодит байдал дээр 1 эмч 1 сувилагчтай байгаа нь ажлын ачаалал ямар байгааг харуулж буй юм.
 
Эмчийн тухайд ч гэсэн 1 хүнийг үзэхэд 15-20 минут зарцуулах ёстой гэдэг. Гэтэл өдөрт тухайн нормоо багадаа л нэг дахин давуулсан үзлэгийг эмч нар хийж байна.
 
Тэгсэн хэрнээ цалин мөнгөний тухайд хангалттай биш байдаг нь ч нууц биш бөгөөд эрүүл мэндийн салбартаа анхаарч, эмч, сувилагч мэргэжлээр суралцаж төгсөгчдийн цалин, нийгмийн асуудалд дорвитой анхаарахгүй бол бид “Эрүүл Монгол хүн”-ий тухай ярихын ч хэрэггүй юм.
 
Тэгээд ч “Эрүүлийг хүсвэл эмнэлгийгг хүс” гэдэг. Аливаа улс орон эрүүл мэндийн салбар, боловсролын салбар хоёртоо хэр хэмжээгээр анхаарна тэр хэрээр улсынх нь хөгжил ч цэцэглэлт ч өөдрөг байдаг шүү дээ.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.