''Хүчирхийлэгч'' Ч.Ундрам бусдын хүүхдээр ''туг тахичихвал'' яана...
УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг Боловсролын багц хуулийн ажлын хэсгээс гаргахыг эцэг, эхийн төлөөлөл шаарджээ. Түүнийг хүүхдээ хүчирхийлсэн, төр засах байтугай гэрээ, өөрийгөө  засч чадаагүй учраас  боловсролын хуульд оролцох ёс зүйгүй гэж үзсэн байна.
 
Ч.Ундрам хүүхдээ сандалтай  нь чирч унагасан үйлдлээ хувийн асуудал гэж өмгөөлж байгаа бол бусад эцэг, эх ч түүнийг ёс зүйгүй учраас хүүхдийнхээ  боловсролд “гар дүрүүлмээргүй” байгаа учраас шаардлага хүргүүлж байгаа аж.
 
Тэгсэн өнөө “хүчирхийлэгч” гишүүн чинь “гаднын явуулга” гэчихсэн дахиад л өөрийгөө өмөөрөөд зогсож байх юм.
 
Ч.Ундрамыг улстөрөөс холдуулахад гаднын хүн, байгууллагын шаардлага огт хэрэггүй. Харин сонсогчдын, Монгол Улсын иргэдийн хүсэлт, шаардлага чухал болчхоод байна.
Тэр гэр бүлийн хүчирхийлэгч гэдэг нь видео бичлэгээр илчлэгдчихээд байхад одоо ч өөрийгөө өмөөрсөөр байгаа. Түүний энэ үйлдлээс харахад хүүхдүүд ёс зүйн хариуцлага хүлээх чадамжгүй, бусдад буруугаа нялзаадаг л болж өснө.
 
Түүгээр ч зогсохгүй тэр өөртөө бий болгосон давуу байдлаар хууль зөрчиж болдог гэдгийг ч харуулж байгаа.
 
Тиймээс ч эцэг, эхчүүд шаардлагатаа “...Ч.Ундрам гишүүн энэхүү ёс зүйгүй, Эрүү, Зөрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлээ “Миний хувийн асуудал” хэмээн тайлбарлаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлган хариуцлагаас зайлсхийж байгаа нь хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын гишүүний хувьд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл юм.
 
Өнөөдөр жирийн иргэн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдсон /УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй гэмт хэрэг гэрчийн олон нийтэд цацсан видео бичлэгээр олон нийтэд ил болсон/ тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, 7-30 хоног баричлах, Эрүүгийн хуульд заасны дагуу зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчихх эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
 
Гэтэл эрхэм гишүүн энэ бүх хариуцлагаас зайлсхийхийн зэрэгцээ бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн боловсрол, ёс зүй, хүмүүжлийн асуудалд УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ далайлган оролцож байгаа увайгүй явдлыг Монголын нийт эцэг, эхчүүд эрс буруушааж байна.
 
Иймд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуудлыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор нэн даруй хэлэлцэж, шийдвэрлэх, “Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсэг”-ийн гишүүнээс хасах, Байнгын хорооны гишүүнээс татгалзуулах, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах зэрэг асуудлыг нэн даруй хэлэлцэж шийдвэрлэж олон нийтэд хариу мэдэгдэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням та бүхнээс шаардаж байна...” гэжээ.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2023-04-01 03:18:31
    НӨгөө дагаад байдаг дуурайдаг ардчилсан улсад чинь бичлэг задарлаа шууд шоронд хийчхсэн байх ёстой шүү дээ. одоо бушуу т үргэн шоронд хийж жанг нь өгч үзүүл
  • DR. ADITYA 2023-03-31 20:07:36
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)