Цагаан зээрийн хууль  бус ан хэрээс хэтэрчээ
Тал нутгийн чимэг болсон цагаан зээрийн тоо толгой сүүлийн жилүүдэд цөөрч байгааг албаныхан хэлэх болсон.Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудад жил бүр энэ амьтныг агнах тоог баталж, зөвшөөрөл олгодог ч сүүлийн жилүүдэд  хууль бус ан хэрээс хэтэрч байгаа талаар нутгийн удирдлага болоод иргэд хэлж байна. Энэ асуудлаар  өнөөдөр албаныхан мэдээлэл өгөхөөр болжээ.

Цагаан зээрийн сүрэг нь бэлчээрлэсэн газрынхаа өнгөн хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын үрийг тараах зэргээр ургамал ургаж үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.Энэ нь тал хээрийн эко системийг тэнцвэртэй байлгахад нэн чухал нөлөө үзүүлдэг гэж судлаачид дүгнэдэг. Нөгөө талаар цагаан зээр ховордож, устах аюул тулгарвал тал хээрийн зэрлэг амьтдын идэш тэжээлийн гинжин хэлхээ тасарч, хээрийн эко системийн төлөв байдал алдагдах, доройтох нэг гол нөхцөл болох нь гарцаагүй юм.

Иймээс ашиг хонжоо харж тал нутгийн чимэг болсон энэхүү амьтныг устгаж буй хүмүүст хуулийн хатуухан хариуцлага тооцох журам хэрэгтэй байна. Үгүй бол энэ амьтан устаж үгүй болсоор нэн ховор амьтны тоонд ороход  нэлээд дөхөөд байна. Учир нь Дэлхийн  байгаль хамгаалах холбооны шалгуур, бүс нутгийн үнэлгээгээр Монгол Улсын хөхтний улаан дансанд Цагаан зээрийг “устаж болзошгүй" гэсэн ангилалд хамааруулжээ.

Манай улсад 1940-өөд онд 4-5 сая цагаан зээр байсан бол 1997 онд хоёр сая болтлоо буурчээ. Харин хамгийн сүүлд 2003 онд тоолоход нэг сая ч хүрэхгүй 800-900 мянган тоо толгой байсан  аж. Тэгвэл үүнээс хойш 10 гаруй жилийн дараа яг өнөөдрийн байдлаар хэд болтлоо цөөрснийг тааж хэлэх аргагүй юм.
 
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-12-17 15:48:26
    Байгалийг уул уурхайгаас илүү малчид их сүйдэлдэг. Байгалийн доройтлын 70% мал аж ахуйгаас болсон байхад хэн ч дуугардаггүй. 20 тугал үхчихлээ гээд сүйд болдог,...
    103.229.122.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Hodolgoon ornuuleyee! 2014-12-17 06:44:43
    Zagaan zeeriig hamgaalah hodolgoon ornuulzgeey ! Tegeed ene hulgain anchdiig changa hatuu shiitgeh heregetei!
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах
  • ex oron 2014-12-17 04:21:15
    Mongol nutgiin mini ex ornii mini baylag ene Baigal orchnii yam anxaarlaa xanduulaasai
    202.131.225.2
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-17 03:38:49
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах