Хөгжлийн банкны бас нүүрсний хэргийн дуулиан намжаагүй, хэрэг нь нэг талдаа ч гарч амжаагүй байхад дахин нэг хэрэг мандсан нь Боловсролын зээлийн сангийн асуудал байлаа.
Өнгөрөгч 7 хоногт буюу 3 дугаар сарын 22-нд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болгосон.
Гадаадад суралцаж төгссөн оюутнуудын тухайд суралцаж дуусаад эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн, гэрээний үүргийн хугацаа нь дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн, гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна.
Тодруулбал энэ 230 хүн бол 1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад суралцсан ч зээлээ төлөлгүй алга болсон хүмүүс. Эдгээр хариуцлагагүй, том толгойтнуудаас болж Боловсролын зээлийн санд 10 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл үүсчихээд байгаа.
Боловсролын зээлийн сан ийм байдалтай болох нь арга ч үгүй биз. 2022 оны 2 дугаар сард Боловсролыэ зээлийн сангийн даргаар очсон Д.Гарди гэгч нөхөр өөрөө Боловсролын зээлийн сангаар гадаадад суралцсан нэгэн. ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академид Олон Улсын харилцааны мэргэжлээр Олон улсын хүмүүнлэгийн харилцааны хөтөлбөрийн хүрээнд суралцаж, 2016 онд төгссөн. Гэтэл тэр БЗС-гийн даргаар очмогцоо өөрийгөө “ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛСӨН” бичгийг хууль бусаар үйлдсэн том гар гэж байгаа.
Ийм хүн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн асан ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай гэх мэт томчуудын хүүхдүүдээс өр зээлээ нэхэж, шаардаж чадах нь юу л бол. Тиймдээ ч Боловсролын зээлийн санд эрсдэл үүсчхээд байгаа учраас салбарын сайд нь шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаа биз.

ErenNews.mn
С.Энхцэцэг
С.Энхцэцэг