Х.Булгантуяа засгийн ШҮГЭЛ-ийг шүлсдчихлээ
Хүүхдийн, гэр бүлийн хүчирхийлэл ихэнхдээ хаалттай, цоожтой хаалганы цаана өрнөдөг. Гэтэл УИХ-ын гишүүн, Боомтын сайд Х.Булгантуяагийнхаар бол тэрийг таслан зогсоох арга нь шүгэл юм гэнэ.
 
Сангийн дэд сайдаар ажиллаж явсан түүнийг УИХ-ын гишүүн болоход олон хүн нүдээ олсон сонголт хэмээж байв. Гэтэл сахил хүртээд шал дордов гээч болоодохлоо. Араас нь “давхар дээл” нөмөрч Боомтын сайд ч болсон. Гэтэл мань хүн урагш харж, Монгол Улсыг хөгжүүлэх бус бодит байдлаасаа дордсон шийдэл олсноо хэрэгжүүлнэ гэж гөжиж явна. Уг нь Ерөнхий сайд, Засгийн газар авлигын эсрэг 5Ш ажиллагаа эхлүүлж, түүний нэг нь ШҮГЭЛ үлээх байв.
 
Тэгсэн түүнтэй нь зэрэгцээд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн санаачилж байна гээд бүр НҮБ-ын Хүүхдийн төлөө сангаар түүнийгээ дэмжүүлжээ.
 
Хаалттай хаалганы цаана өрнөөд байгаа хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо буурахгүй байна. ЦЕГ-ын бүртгэлд 2020 онд 1118 хүүхэд хохирогч болсон гэх бүртгэл бий. Энэ нь 2021 онд 1365, 2022 онд 214 болж тус тус өссөн гэх харамсатай мэдээлэл байна.
 
Мөн гэмт хэргийн улмаас 2020 онд 516 хүүхэд гэмтсэн бол 2021 онд 550, 2022-852 болж өссөн. Үүнтэй зэрэгцэн нас барсан хүүхдийн тоо ч 2020 онд 670 байснаа 2021 онд 683, 2022 онд 766 болж нэмэгдсэн.
 
Эндээс харахад дээрх цаг хугацаа бол ковид-19 цар тахлын улмаас хэдэн түвшний гэр бүлүүд хөл хорионд байсан үе. Тэгэхээр шүгэл үлээж, чанга дуугарч, түмэнд зарлалаа гээд хүүхдийн, гэр бүлийн хүчирхийлэл буурдаггүйг баталж байгаа хэрэг.
 
Харин ч ШҮГЭЛ үлээх гэж шүлсдэж зогсохын оронд дад үйлдэгдээд байгаа гэмт хэргийг даруухнаар илчилдэг дохио, зангаа, үйлдлийг заах нь өөрөө жинхэнэ нийгмийн ШҮГЭЛ болох байлаа.
 
Түүнээс Засгийн газраас авлигын эсрэг ШҮГЭЛ үлээхэд захын хүүхэн үсэрч гарч ирээд  “ШҮГЭЛ”-ээ хаана, хэзээ яаж үлээхээ мэдэхгүй шүлсдээд байж боохгүй биз дээ.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2023-03-29 01:35:58
    Зарим үед ч амьдрал үзээгүй язгууртны охид шиг зан гаргах юм бодит амьдрал дээрээ буумаар юм бүхэл бүтэн улс орны өмнөөс шийдвэр гаргаж байж ийм тэнэг юм
  • ХУУЛЬЧ  2023-03-27 03:18:53
    ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ НЬ ЦААСААР МАТААС ГЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЗҮЙЛ БИЧИЖ ,,НӨГӨӨ НЬ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ БОДИТООР ШҮГЭЛ ҮЛЭЭХ ЯЛГААТЙ Л ДАА ,ЯМАР 1937 ОНЫ 50000 МАТААС БАЙГАА БИ...
  • зочин 2023-03-26 03:55:10
    Б.Төгөлдөр гэгч ер нь ямар мэргэжлийн. ямар боловсролтой, сургуулиа төгсөөд ямар амжилттай, үзүүлэх ямар гавъяатай хүн бэ? Х.Булгантуяа чамд ямар саад учруулсан...
  • зочин 2023-03-25 14:08:03
    амьдрал өдрөөс өдөрт доошоо ангал уруу орж байхад эд нар нээрээ үнэн хийх юмаа олж ядаж байх чинь доллар 3600 руу орлоо шдээ
  • ЗОЧИН 2023-03-25 13:19:31
    ЭРГҮҮ НЬ ДЭНДСЭН АВГАЙ ЮМАА, ИЙМ ЮМ САЙДТАЙ БАЙХ ГЭЖ ДЭЭ? ХЭЛЭХ ҮГ Ч ОЛДОХГҮЙ БНА, ШҮГЭЛИЙН БИЗНЕСЭЭ ХИЙХ САНАА НЬ ЮМ БАЙХДАА? ШҮГЭЛДЭХЭЭР ТЭГЭЭД ХЭН ОЧИХ ВЭ?
  • Улаанбаатар 2023-03-24 14:46:23
    Гэмт хэрэгтэн хүмүүс шүгэлдэхийг нь хүлээгээд л зогсоод байх уу? Тэд чинь тун гавшгай шалмаг хүмүүс. Шүгэл рүүгээ гар нь явж байх хооронд л амжаад шүглийг нь.....
  • Иргэн 2023-03-24 12:34:35
    Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргалын охин Хэрлэн нь АНУ-д Корнеллийн Их Сургуульд хувиараа сурч, уг их сургуулиас бакалаврын зэрэг авч, АНУ-д амьдарч байна...
  • Иргэн 2023-03-24 04:08:48
    Б.Төгөлдөр гээчээ чамд шүгэлдэх эрх байгаа, мэргэжил тань илүү боломж болгодог, тэгээд өөрөө үлээгээд үр дүн гаргаа , чадхгүй дээ, худлаа гонгоноод. ха ха....
  • Зочин 2023-03-24 03:45:31
    Мэдэхгүй чадахгүй бол мал минь дуугүй л хоногоо хүлээгээд сууж байлдаа
  • зочин 2023-03-24 02:02:28
    balai yumbe