БСШУ-ны сайдын хийсэн мэдээлэл олны сэтгэлд нэн нийцэв. Яагаад гэвэл Боловсролын зээлийн сангаас зээл авчхаад гадаад дотоодын их дээд сургуульд сурчхаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй алга болсон нөхдүүд олон байдаг гэсэн ойлголт ард иргэдэд байдаг.
Тиймээс “хожимдсон ч гэсэн...” гэдэг шиг Л.Энх-Амгалан сайдын багийнхны хийж буй эл ажил жинхэнэ нүдээ олсон ажил болов.
Боловсролын зээлийн сангаас зээл аваад эргэж төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нөхдүүдийн өр 10 тэрбум орчим болно гэх мэдээлэл бий.
Тэгвэл: Гэрээний үүргээ үл биелүүлэгсдийн нэрсийг зарла
Мөн энэ ажлын хүрээнд хэний хүүхэд хэдэн төгрөгийн зээл авсан нь ч бас тов тодорхой болж байгаа юм. Хэдийгээр улстөрчид, улстөрд нөлөө бүхий хүмүүсийн нэрс эхнээсээ зарлагдаж УИХ-ын дарга, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хүүхдүүд гэгдэж буй. Гэхдээ цаашид асуудал хэрхэн өрнөхийг хэн мэдлээ.
Нөгөөтэйгүүр олны танил хүний хүүхэд гээд эрхээ эдлэхгүй байх ёстой юм уу гэсэн байр суурьтай иргэд ч байна.
Хамгийн гол асуудал нь БЗС-гаас зээл авчхаад улсын мөнгийг үрэн таран хийж гэрээний үүргээ биелүүлээгүй тэр 230-д л хатуухан хариуцлага тооцмоор байгаа юм.
Товчхондоо бол тэд бусдын боломжийг дээрэмдчихсэн хэрнээ юман чинээ тоохгүй байна шүү дээ. Тиймээс гэрээний үүргээ биелүүлэгсдийн нэрсийг зарлаж банкны мэдээллийн санд хар тамгаар тамгалахаар болсон байна.
ErenNews.mn
С.Цээл

- Гэрээний үүргээ биелүүлсэн – 921
- БЗС-гаас зээл аваад сурч байгаа – 700
- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүүхэд байгаа аж