БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийсэн айлчлалын дараа Монголоор дамжих хийн хоолойн төслийг Хятадын тал дэмжээгүй тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан билээ.
Тодруулбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Блүүмберг ямар нэг эх сурвалж дурдалгүйгээр ийм мэдээ цацсан. Энэ нь сайн нягталж шалгалгүйгээр яаран гаргасан түүхий мэдээлэл мэт харагдаж байна. Бодит байдал үүнээс нэлээд өөр. Хий дамжуулах асуудлыг уулзалтын үеэр хэлэлцсэн” гэж мэдэгджээ.
“Сибирийн хүч-2 төслийг уулзатын үеэр идэвхитэй хэлэлцсэн. Албан ёсны хэвлэлийн мэдээнд төслийн бүх нарийн ширийн зүйлсийг тохиролцсон, Монголын талаас бүх асуудал шийдэгдсэн тухай дурдсан байгаа. Энэ хоолой Монголоор дайрахыг та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс энэ чиглэлд хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх төлөвлөгөө бий” гэсэн байна.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Н.Элбэгжаргал