''Хангалттай'' гэж бурдаг хангалтгүй сайдыг яах уу
Эдийн загийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Инфляц 12 хувьтай байна. Инфляцийн түвшин өдөр ирэх бүр буурч байна. Монгол Улсын хувьд мөнгөний бодлогын хүүгээ хэвээр нь байлгалаа. Энэ нь инфляцийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэсэн үг. Мөн валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар буюу хангалттай хэмжээнд байна гэсэн үг” гэж өчигдөр хэлсэн.
 
Түүний эл мэдээлэлд олны зүгээс мөн л шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь өнөөдөр байгаа Гван /Гадаад валютын албан нөөц/-ийн хэмжээ нь өмнөх сараас 4.6 хувиар, жилийн өмнөхөөс 7.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэтэл өдөр хоногоор багасаад байгаа валютын нөөцөө ийнхүү хангалттай гэж хэлсэн нь иргэдийнхээ тархийг угааж байгаа үйлдэл гэж харагдаж, ойлгогдож байгаа юм.
 
Монгол Улсын хувьд 2021-2023 он түүхэн эрсдэлтэй жилүүд байх учир ГВАН-өө 6 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэдгийг Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир хэлсэн байдаг.
 
Тэгээд ч манайх шиг импортын хэрэглээ өндөр оронд ГВАН 3.3 тэрбум ам.доллар байгаа нь “ХАНГАЛТТАЙ” гэж ярих нь мэргэжлийн хүмүүсийн хөх инээдийг хүргэж байна.
 
Уг нь ГВАН “ХАНГАЛТТАЙ” түвшинд байгаа бол төгрөгийн ханш тогтворжиж, үүнийгээ дагаад инфляци буурах зүй тогтолтой. Гэтэл иргэд үнийн өсөлтөд дарамтлуулсан хэвээр байгаа. Ийм үед Эдийн засаг, хөгжлийн сайд үнэндээ ТЭНЭГ гэхэд дэндүү ТЭНЭГ мэдээлэл хийсэн нь ард иргэд өдрөөс өдөрт амьдралнь доошилж ядуурлын эгнээ рүү маршилж байгаа энэ үед хэтэрхий ТОХУУРХСАН үйлдэл байв.
Нөгөөтэйгүүр Ч.Хүрэлбаатар сайд Гадаад валютын албан нөөцийг үнэхээр “Хангалттай” гэж үзэж буй бол өөрөө ёстой “ХАНГАЛТГҮЙ” хэмжээнд болчихож.
 
Тэгээд ч “ХАНГАЛТТАЙ” гэдэг үгийг дотооддоо хэллээ гэж бодож байвал том эндүүрэл. Яагаад гэвэл Монголчууд ямагт дэлхийн анхаарлын төвд байсаар байгаа. Товчхондоо бол Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх асуудал чухал болохоос уруу нь чангаадаг, худлаа хэлдэг, сайд нэртэй СААД ёстой хэрэггүй.
 
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • увс 2023-03-25 04:13:07
    энэ өлөн бөөс үнэн юм ярьдаг юмуу.ёстой цаазаар авч байвал таарах нөхөр дөө.! инфляц тасралтгүй буурч байгаа гэж хуцна. өөрмйнх нь буурч байгаа юм байлгүй. түүн...
  • Ядарсан юмнууд 2023-03-24 01:51:07
    Заа МБ Лхагвасүрэн Сангийн сайд Жавхлан 2-с хоо илүү шүү Наад валютын нөөцөө МБ тайгаа л ярь
  • ийм сайдын хэрэг алга 2023-03-24 01:08:28
    Монголын нүүрсний уурхайг ах нартайгаа зарж баяжсан нөхрийг сайд гэхээр гайхаж байна. Газар доорхи баялаг бүх иргэдийн гэдэг яасан вэ?
    • Нийтлэг нүүрс 2023-03-24 01:52:47
      Баттулга Зика Зандка гээд хөвөрнө зүгээр
  • ? 2023-03-23 12:16:44
    "Яах уу" биш, "Яах вэ" гэж бичдэг юм!!
  • О.Балдангомбо 2023-03-23 04:23:10
    Энэ даам гарчихсан, попорсон нөхөрт Монгол улсыг хөгжүүлэх хүсэл байхгүй л юм шиг байгаа юм даа.