Хөөгдөөд явсан Д.Очирбат дахин ТНБД болно гэв үү

 ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудал эзэнгүй байгаа. Гэтэл салбартаа чадамжгүйгээ гайхуулж, хөөгдсөн хүн энэ албан тушаалд томилогдохоор “чичирч” явна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат. Тэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар 2016 оны 10 дугаар сард томилогдож, 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдөж байв. Мэдээж цагтаа УИХ-ын гишүүн явсан хүн юу гэж албан тушаалгүй үлдэх вэ. Арга эвийг нь олж байгаад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргаар томилогдсон. Харамсалтай нь мөн л албан ажилдаа хариуцлагагүй хандсан гэгдэж дөрөвхөн сарын дараа ажлаа өгч байсан.

Д.Очирбатыг тус эмнэлгийн даргаар очсон үеэс эмч, эмнэлгийн байгууллагын алдаа завхрал олширч, хоёр ч хүний амь эндсэн. Ёстой л бадарчин явсан газар балагтай гэгчээр түүний байгаа газарт хариуцлагагүйн зуд нүүрлэчихдэг. Тиймээс ч МАН-ынхан Д.Очирбатыг албан тушаалын томилгооноос хол байлгаж байв. Гэтэл оргүйгээс охинтой нь гэж бодсон уу мань Д.Очирбат ойрын өдрүүдэд ЭМЯ-ыг зорино хэмээн ихэд хурдтайгаар МАН-ын удирдлагуудыг эргүүлдэх болжээ.

С.Ундрал

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2023-03-26 01:03:54
    естой бүтэхгүй хог
  • зочин 2023-03-22 23:47:27
    Ардын намын хулгайч дахин шунал нь хөтлөөд албан тушаал руу авир ч эхэллээ энэ нөхөр өмнө хариуцлага алдсан арай хуулийн хариуцлага хүлээх дутуу үлдсэн дээ
  • Иргэн 2023-03-22 23:47:15
    ЭМЯ даа залууу хурган дарга тавьсан нь дээрээ. Хөгшчүүл ажил хийлгэхгүй өөрсдийгөө тойруулаад л ашиглаал бж бдаг юм.
  • иргэн 2023-03-22 13:16:01
    Аль ч нам улс төрийн болон ажлын хариуцлага алдсан ямарч хүнийг эргүүлж авдаггүй болох хэрэгтэй. Үүнийг хуульчлах ёстой. Тэгвэл Төрийн алба чанаржина.
  • haha 2023-03-22 10:47:28
    oroldlogo sait oroi deer
  • зочин 2023-03-22 09:44:46
    ингэж боловсон хүчингүй болчихсон юмуу сайхан залуу хүмүүс дөндөө л ажилгүй байхад худлаа нам нам гээд