Гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэх хуулийн төсөл айсуй
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ХЗДХЯ-нд боловсруулж байгаа. Уг төсөлд таслан сэргийлэх арга хэмжээний 1төрөл болох цагдан хориог хамгийн бага түвшинд  хорих шийдвэр гаргах хууль эрх зүйн орчныг оруулж ирж байгаа тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сонордуулсан.
 
Түүний хэлснээр 3 жил хэртэй зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 1400 орчим ялтан цахим бугуйвч зүүгээд ял эдэлж байгаа гэнэ. Цаашид мөрдөн шалгах ажиллагаанд оролцох субъектууд яллагдагчаар татагдагсдад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаасаа илүүтэй зорчих эрх хязгаарлах арга хэмжээг сонгох хууль эрх зүйн боломжийг энэ хаврын чуулганаар бий болгохоор  зорьж буй гэнэ.
 
Хамгийн их цочирдмоор нь бусдыг санаатай алах гэмт  хэрэг үйлдсэн, эх орноосоо урвах, төрийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдолд цагдан хорих төрлийг сонгохгүй байхаар найруулж буй гэв.
 
Энэ нь нэг талаасаа хүний эрхийг дээдэлж буй гэж харагдах ч нөгөөтэйгүүр гэмт хэрэгтнүүдэд дахин гэмт хэрэг үйлдэх боломж бололцоог улам нээж өгч байна гэж ойлгогдож байгаа учраас ард иргэд бухимдах янзтай болоод явчхав. Бухимдахаас ч аргагүй юм...
 
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсны улмаас ухаан оролгүй хагас сар шахам болж буй хүүг үхлийн ирмэг дээр аваачсан тэр этгээд бусдыг залилж их хэмжээний мөнгө авсан, банкнаас авсан зээлээ төлөхгүй явсаар шүүхээр шийтгүүлж байж өр төлбөрөө барагуулсан тийм нэгэн этгээд Монгол Улс даяар эрэн сурвалжлагдаж байсан байдаг.
 
Тэгвэл түүн шиг олон олон үл бүтэх нөхөд бусдад хохирол учрууахгүй гэдэгт сайд, сайдын багийнхан яасан гүн бат итгэнэ вэ. Гэхдээ нийгэмд үзүүлэх үр нөлөөг нь бодолцсон  ч дэндүү харалган хууль болох нь гэж харагдаж, тэр тусмаа хүүхдэд ширүүлж, хүчирхийллийг дэмжих нь гэж ойлгогдож байгаа учраас нийгэм бухимдж эхэллээ.
 
ErenNews.mn
Ж.Ууган
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR. LOUIS 2023-10-11 10:25:14
    Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Имэйл: dr.louisclinic@gmail.com
  • ХУУЛЬЧ  2023-03-23 01:55:37
    УЛСЫН ТӨСВӨӨР ХҮНД,ХӨНГӨН ГЭМТ ХЭРЭГТЭНГ үнэгүй эмчилж тэжээж АМЬТАН болгсноос нийгмээс тусгаарлах ажлыг ингэж хийсэн нь дээр дээ .ХЭН ХЭНДЭЭ УХААРАЛ ОЛГОНО.