Хадагтай мөнгөн аяга барин гүйлдэх туслахууд
Ойрдоо шинэхэн яамдын сайдууд тодорч, дэд сайдад санаархагчид гутлынхаа өсгийг элэгдтэл гүйлдэж байгаа тул хадаг, мөнгөн аяга барин шогших туслахуудтай төрийн ордонд тааралдах нь элбэгшив. Бодвол сайтар тохиролцож, наймаалцаж чадсан нь хүссэн суудалдаа нэгэнт очсон бол түүнд тал засч шадарлагсдад хадаг, мөнгөн аяга давын өмнө хэрэг болдог бололтой.
 
Мэлтэлзтэл сүү дүүргэсэн  мөнгөн аяга алд цэнхэр хадган дээр тавиад шинэхэн даргадаа хоёр гардан баригсад сэмээрхэн  “Дарга аа би энэ албандаа үлдмээр байна” гэх ч юм уу, аль эсвэл “Сайд аа, тэр хэлтсийн дарга өмнөх сайдын хүн шүү” хэмээн ховлодог гэлцэнэ. Харин өмнөх засгийн үед төрийн албанд шургалж амжсан ч өнөөдөр хэзээ халагдах тушаалаа хүлээгсэдэд ч хадаг, мөнгөн аяга хэрэг болдог дуулдав.
 
Учрыг лавлавал шинэхэн даргадаа “Дарга аа намайг бодоорой” хэмээн хоолой чичрүүлэн барьдаг гэнэ. Учир иймд ойрдоо төрийн ордон хадаг, мөнгөн аяганы даллагад даруулж, туслахууд тэдгээрийг барин гүйлдэцгээж байна. Бодвол мөнгөн аяганы наймаачид цулайж байгаа байлгүй дээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-12-17 05:04:47
    Их хурлын гишүүд туслахаар яадаг байна аа. Өөрсдөө усаа уугаад л орно биз. Байнга ууж байх хэрэг байхгүй шүү дээ.
  • 1958.mn 2014-12-17 03:49:35
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!