“Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, бусдын толгой дээрх өвсийг харна” гэж юутай үнэн. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хүүхэд хамгааллын “ШҮГЭЛ” төслийг санаачилжээ. Мэдээж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тэргүүтэй хүмүүс дэмжихээ илэрхийлж байна билээ.
Гэхдээ тэдний энэ санал, санаачилга, төсөл нь хэрэгжиж, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, нийгэмд тустай үйл хэрэг болно гэвэл ёстой “гонжийн жоо”. Учир нь УИХ-ын гишүүд тэр дундаа эмэгтэйчүүд нь нийгэмд хүчирхийлэл болж, иргэд эсэргүүцлээ илэрхийлэхэд хамгийн сүүд гэнэт ухаан орсон мэт “дуугардаг” нь дадал болчихсон.
Ингээд зогсохгүй нэг танхимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эмэгтэйтэй хамт, тохой залган суугаа. Түүндээ хариуцлага тооцуулах тухай огтхон ч дуугарч байгаагүй хүмүүс.
Өнөөх Ч.Ундрам нь бүр “Хүүхдээ зодох нь миний гэр бүлийн хувийн амьдрал” гээд өөрийгөө өмөөрөөд зогсож байгаа юм. Хууль, шүүхийн байгууллага нь ч хувийн амьдралаа олон нийтэд дэлгэсэн гэж Ч.Ундрамын нөхөрт хариуцлага тооцоод, хүүхдээ зодсон УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг давж чадаагүй.
Тиймээс парламентад байгаа хүчирхийлэл үйлдсэн хүндээ хариуцлага тооцдоггүй юмаа гэхэд ядаж уучлалт гуйх ёс үйтэй байхыг шаардах ёстой юм биш үү.
Тэгэж гэмээнэ УИХ-ын эмэгтэй гишүүдэд итгэх итгэл бага ч атугай бий болохгүй гэж үү.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Б.Төгөлдөр