Өнөөдрийн Францын жагсаал маргаашийн ''Монгол''-д тохиолдох вий
Франц улсад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал хоёр сарын хугацаанд үргэлжилж, орон даяар ажил хаялт зарлаж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Францын засгийн газрын зүгээс татварыг нэмэгдүүлж, тэтгэврийн хэмжээг бууруулахгүйгээр татгэврийн санг тогтвортой байлгах оновчтой арга нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэх гэж тайлбарлаж  байгаа юм. Үүнээс үзвэл тус улсад тэтгэврийн сангийн хямрал бодлого боловсруулагчдын ээлжит сорил болж байгаа нь харагдана.
 
Тэгвэл манай улсад ч мөн ялгаагүй тэтгэвэр, тэтгэмж олгох нийгмийн даатгалын сангийн асуудлыг орхиж болохгүй. Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын сангийн зардал өсөж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэж байгааг тоо баримтаас харж болно. Тухайлбал тэтгэврийн даатгалын сангаас 2022 онд 480.5 мянган хүнд 3061.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 19.9 (4.3%) мянган хүнээр нэмэгдэж,  олгосон тэтгэврийн хэмжээ 756.6 (32.8%) тэрбум төгрөгөөр өссөн талаар ҮСХ мэдээлсэн.
 
Нөгөө талаар үнийн өсөлт, инфляц, ханшийн савлагаа хүчээ авсан энэ цаг үед тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх нь санал, хүсэлт биш үндсэндээ шахалт шаардлагын шатанд оччихсон. Иймд нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах, даатгалын сангийн бодит хуримтлалыг бий болгох зэрэг бодлогын түвшинд анхаарах асуудлууд олон байгаа нь харагдана.
 
Мөн манай улсад тэтгэврийн хэмжээ бага тулдаа нийгмийн даатгалын сан амь зогоож ирсэн нь нууц биш. Гэтэл тэтгэврээс өөр орлогогүй өндөр настай иргэдийн хувьд авч байгаа хэдэн төгрөг нь ямхын чинээ учир ядуу иргэдийн тоонд автоматаар шилжиж байна. Тодруулбал ҮСХ-ноос дундаж цалин 1.5 сая төгрөг байна гэж мэдээлж байгаа.  Харин дундаж цалинтай иргэдийн зүэгээс орлого нь амьдрах зардалдаа хүрдэггүй гэх тайлбарыг хэлж байхад үүнээс  3 дахин бага орлоготой ахмадууд хэрхэн амьдарч байгааг энд бичихэд илүүц биз.
 
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2023-03-21 20:15:10
    Гадаадын бүх улсын иргэд хуурамч жагсаал цуглаан хийж, Оросуудыг ба Монголчуудыг жагс гэж уриалдаг юм.