С.Одонтуяа даргын бухимдал
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд болохдоо «Одоо миний ээлж болсон» хэмээгээд дээлээ давхарлаад өмсчихсөн. Налгар урт намрын дараа хахир хүйтэн өвөл айчлан ирсэн тул Д.Эрдэнэбат дарга дээлээ давхарлаж байгааг шууд утгаар нь ойлгочихвол толгой эргэхгүй амар. Дарга нь томроод явж өгсөн болохоор өнөөдөртөө АН-ын бүлгийн даргын үүргийг дэд дарга С.Одонтуяа хариуцан гүйцэтгэж байгаа. Энэ ч үүднээс С. Одонтуяа дарга өчигдөр өглөөгүүр сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр зар тараачихсан чинь төрийн ордны мэдээлэл хийдэг хэдхэн өрөө хүрэлцээгүй тул аргагүй эрхэнд хойшлуулсан.
 
 Жендерийн гэмээр энэхүү гадуурхалт С.Одонтуяа даргыг багагүй бухимдуулсан бололтой. Төрийн ордны хонгилоор яаруухан алхах түүнээс мэдээллээ яагаад хойшлуулсныг нь асуувал «Өрөө олдохгүй байна. Үдээс хойш л болохоос биш» хэмээн ууртайхан дуугарчихаад түргэн түргэн алхсаар яваад өгнө лээ. Уг нь Д.Эрдэнэбат дарга байхдаа төрийн ордны «А» танхимыг эзэгнэж, сүртэйхэн мэдээлэл хийдэгсэн. Тэгвэл одоо байдал өөрчлөгдөж, жендерийн асуудал ч сөхөгдөх бололтой.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-17 03:52:35
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах