Т.Аюурсайхан хэнтэй барьцсан бэ?!

Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдээс хамгийн эвгүй зүйл заалтаар Т.Аюурсайхан шалгагдаж байна. Түүнийг “...Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татсан” хэмээн АТГ-аас мэдээлсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны хоёрдугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьсан. Бас нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Түүнчлэн “...НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн хоёр, 20.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан” учраас ийм арга хэмжээ авснаа шүүхээс албан ёсоор мэдээлжээ. 

Мөн тэр өдөр нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүнээс, бас сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргасан. Хүсэлтийг нь хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан.


Гэвч АТГ-аас УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган эхлэхийн өмнөх өдөр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлснээ зарлалаа. Тэдгээр гишүүдийн нэг нь Т.Аюурсайхан байв. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаан дээр Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх захирамж гаргаснаа танилцуулжээ. 

Тэгэхээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бүрэн эрхийн асуудлыг өөрийнх нь хүсэлтээр, аль эсвэд Ерөнхий прокурорын саналаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй болоод байгаа юм.

Харин түүний тухайд удаа дараагийн мэдэгдэл хийгээд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өгсөн өргөдөлдөө бичсэнчлэн “...УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсон” хэмээн үзсэн хэвээр байгаа аж. Тэрбээр “...Намайг нүүрсний хэрэгт буруугаж байгаа бол эхлээд тэр “дарга”-аа шалга. Түүнийг шалгаагүй байж намайг шалгана гэж байхгүй. Надаас түрүүлээд тэр хүн явах ёстой” гэжээ. Тэгэхээр “...Т.Аюурсайхан нүүрсний хэрэг дээр хэнтэй барьцаад байна вэ” гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. 

 "Зууны мэдээ" сонин
Б.Очир


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2023-03-17 03:48:18
    Энэ мэдээж нэг бол маш том хун эсвэл бас л гишуун сайд бгаа шуу дээ цагтай нэг баг болж ажиллаж бгаад монго аваад бултсан хун бгаа шуу тэгээд л барьцаж бна