Н.Батцэрэг: Казиногийн хуулийг батлах цаг болсон
Ойрдоо УИХ дахь «Шударга ёс» эвсэл ихээхэн бужигнаантай байна. Өмнөх Засгийн газарт дөрвөн сайдын квоттой байсан ч МАН-ынхан шинэ Засгийн газарт хүч түрэн орж ирснээр «Шударга ёс»- чууд нэг сайдын суудлаа булаалгасан. Байдал тийнүү тааруухан байхад Ч.Улаан, З.Баянсэлэнгэ нарын гишүүд нь хэдэн арван тэрбумын тендерийн хэрэгт орооцолдсон талаар цахим ертөнцөөр шуугиж, Н.Батцэрэг даргыг бажгадуулж эхлээд байгаа.

Тэгтэл тэдний азг
үйтэл дуусах хараахан болоогүй л байж. Гурван дэд сайдын суудалд санаатай байсан ч ИЗНН гэдэг өрсөлдөгч гарч ирээд нэг дэд сайдын суудлаа золиосолж магадгүй болоод явчихаж. Байдал ийм л нэг жаахан базаахгүй байгаа үед «Шударга ёс» эвслийн дарга Н.Батцэрэгтэй уулзаж ярилцлаа.
 
-УИХ 2014 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийсэн. 2014 оны улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасрах нь тодорхой болоод байгаа. Энэ их алдагдал 2015 оны төсөвт хэрхэн нөлөөлөх бол. Ер нь ихээхэн хүндрээд байгаа Монгол Улсын төсөв бүрдүүлэлтийн асуудалд «Шударга ёс» эвслийн бүлэг ямар байр суурь баримталж байгаа вэ?
 
-Сангийн   сайдын мэдээллээс үзвэл улсын санд төвлөрөх ёстой мөнгө одоогоор 715 тэрбумаар тасарч яваа юм билээ. Дээр нь зайлшгүй хийгдэх ёстой санхүүжүүлэлтүүдийг нэмэхээр энэ оны орлого бүрдүүлэлт нэг их наяд төг­рөгөөр тасрахаар харагдаж байгаа. Он дуусах гэж байдаг, хүлээгдэж байгаа маш олон санхүүжилт байгаа. Байдал ер нь их хүндэрч байна. «Шударга ёс» эвслийн хувьд 2015 оны тодотголоо хурдан оруулж ир гэж байнга шахаж шаардсаар байгаа.
 
Юуны өмнө 2015 оны төсвийн тодотголыг яаралтай оруулан ирж улсын төсвийн орлого яагаад ингэж их хэмжээгээр тасарч байгаад маш нарийн бодлогын анализ хийж тодруулан гаргах шаардлагатай байгаа юм. Дахин хэлэхэд маш нарийн гаргах хэрэгтэй байна. Нарийн гэдэгт юуг хэлж байна гэвэл нэгдүгээрт бид сүүлийн хэдэн жилийн турш орлогоо хэтэрхий өөдрөг, нэг ёсондоо хөөсрүүлэн тооцож ирсэн алдаагаа зогсоох цаг болсон. Яг бодит байдлын үнэлэмжтэй болох шаардлагатай боллоо. Хэдий хэрийн мөнгийг ямар татварын эрхзүйн орчноор хэрхэн бүрдүүлэх юм, яг тэрэндээ таарсан зардал, санхүүжилтийг тооцож гаргах ёстой. Тэгэхгүй бол яагаад ч орж ирэхгүй, хэтэрхий хөөсөрсөн орлого төлөвлөсний      балгийг өнөөдөр амсаж байна.
 
Мөнгө нь байхгүй зардал, санхүүжилт төлөвлөснөөс дараа нь олон давхар өр үүсч, эргээд бүхэлдээ улсынхаа эдийн засгийг татаж унагадаг муу үр дагаварыг бид яг одоо эдэлж явна. Ийм байдлыг аль болох хурдан засч гараад, цаашаа явах ёстой. Хоёдугаарт эдийн засагт үүссэн энэ хүндрэл, хямрал төсвийн хүрээнд байгаа өнөөдрийн нөхцөл байдал дан ганц эдийн засгийн сектороос болоогүй. Дээр нь засаглал ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. Манай засаг төрийн байгууллагуудын ажлын менежмент, төсвийн ерөнхийлөн захирагчдийн мөнгө захирах бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдал, хөндлөнгийн  хяналт хийдэг байдал, тайлан мэдээгээ үнэн зөв гаргадаг эсэх, үр дүнгээ тайлагнадаг гэх мэт энэ олон зүйл аль хэр уялдаа холбоотой явж байгаа нь бас ихээхэн нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төр Засгийн газрын    институцууд өөрсдөө эдийн засгийнхаа хөгжлийг хангах, төсөв Санхүүгийн хамгийн үр ашигтай хувилбаруудыг сонгож аваад түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө уйгагүй          ажиллах чадамжтай байна уу үгүй юу гэдэгт анализ хийх шаардлагатай байна.
 
Энэ үүднээс ажил хариуцаж байгаа газрууд нь 2015 оны төсвийн тодотголыг аль хэр бодитой  тооцон оруулж ирэхийг бид хараад хүлээж байна. Төсвийн тодотгол аль хэр бодитой, үнэн зөв болно тэрнээс хамаарч эдийн засгаа богино хугацаанд хямралаас гаргаж чадах уу,  үгүй юу гэдэг нь шууд шалтгаална. Үүнээс шалтгаалан мөнгөний зөв бодлого явуулж чадах уу үгүй юу, төсөв санхүү, мөнгөний их зөв хослосон бодлого явуулж чадах уу гэдэг шалтгаална.
 
-Монгол Улсын эдийн засаг, төсөв бүрдүүлэлт хүндрээд байдаг. Гэтэл хоёр, гуравхан жилийн дараагаас маш их зээлийн эргэн төлөлт хийгдэх ёстой. Тэр үед 3-4 тэрбум ам.доллар төлөх санхүүгийн боломж бүрдүүлэхийн тулд одооноос нэн даруй ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой вэ?
 
-Ойрын гурван жилд Монгол Улс дэлхийн банк санхүүгийн байгууллагуудаас зээлж авсан мөнгөө эргүүлэн төлж эхэлнэ. Маш ноцтой их хэмжээний зээлийн эргэн төлөлтийн асуудал яригдана. Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшлүүдтэйгээ нийлээд 4.5 тэрбум ам.долларыг ойрын гурван жилд төлөх ёстой. Ирэх 2015 оноос зээлээ төлж эхлээд 2017 онд хамгийн том порц ногдож байгаа. Ирэх онд манай хувийн хэвшлийнхэн 1.2 миллиард ам. долларын төлбөр хийх ёстой. Ер нь ирж байгаа жилүүдэд маш их хэмжээний зээлийн эргэн төлөлт хийгдэх учир одооноос эдийн засаг, санхүүгийн маш нарийн горимоор ажиллах шаардлагатай болж байна. Хэрвээ ойрын гурван жилд тулгамдаж байгаа эдгээр гадаад төлбөрөө барагдуулж чадахгүй бол улсаараа  хямрах, өрөнд орох, бүр цаашлаад дампуурах ч эрсдэл рүү явахыг үгүйсгэхгүй.
 
Бэлээхэн улс орнуудын дампуурсан жишээнүүд байж л байна. Дампуурвал бид өрөндөө бондоо зарах уу, байгалийн баялгаа өгөх үү, газар нутагаа зарах уу гээд аймшигтай асуудлууд босч ирнэ. Ер нь бол байдал хүндхэн байгаа. Тийм ч учраас шинэ Засгийн газар байгуулагдах үеэс л Ерөнхий сайдаас эхлээд Сангийн сайдад «Байгаа юмыг байгаагаар нь оруулж ир, нэг их наядын орлого тасарч яваа бол нэг их наядын хасалт хий, тэвчиж болох бүх зардлаа хас, төсвөө хөөсрүүлэн баталж байсан үеийнх шиг баруун солгойгүй цацдагаа боль. Эдийн засгийн хямралын талаар олон нийтэд зөв ойлголт өг» гэж олон удаа сануулан хэлсээр байгаа.
 
Эцсийн эцэст улс эх орныхоо эдийн засаг, санхүүгийн байдлын талаар олон нийт маш зөв, үнэн бодитой ойлголттой байж л хамтдаа хөдөлмөрлөж хямралаас гарна шүү дээ. Байгаа байдлаа бодитойгоор харж чадвал зовлон дээрээ нэгдээд цаашаа зоригтой, зорилготой явж чадна. Харин тэгэхгүй дахиад л дутуу алхам хийгээд байвал эдийн засгийн хямралаа дампуурал руу хөтөлнө гэдгийг хатуу анхаарах  шаардлагатай боллоо.
 
-Ордонд явж байгаа мэдээллээс үзвэл «Шударга ёс» эвслийн гурван дэд сайдын нэгийг  ИЗНН-д шилжүүлж байгаа бололтой юм. Та бүхэн түүнтэй эвлэрчихсэн юм уу?
 
-Яг энэ асуудлаар Ерөнхий сайдтай өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш уулзаж ярилцахаар цаг тохирчихоод байгаа. Тэр уулзалтын дараа энэ асуудлаар тайлбар хийх боломжтой болох байх. Урьдчилсан байдлаар «Шударга ёс» эвслийн хувьд гурван дэд сайдын суудал яригдаж байгаа.
 
-Шинэ сайдын баг бүрдүүлэх нэрээр яамдууд пижигнэлдэж байгаа дуулдана. Танай эвслээс тодорсон сайд нар ч халаа сэлгээ хийж л байгаа байх даа?
 
-Одоо яг аль аль салбарт хэдэн орон тоо хэрхэн цомхотгогдож байгаа талаарх нарийвчилсан дүн мэдээг гаргаж ир гээд чиглэл, үүрэг өгчихсөн байгаа. Тэрний дараа яг энэ асуудлаар тооцоо судалгаатай, тодорхой ярина. Өөрөөр хэлбэл хүн цомхотгох нэг хэрэг, цаана нь байгаа төрийн ажлын чиг үүргүүдийг хэн, хэрхэн гүйцэтгэж байна гэдэг хамгийн чухал. Гэхдээ бүхэлдээ бүсээ чангалж, цомхотгохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчихээд байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

-Сүүлийн үед казино тойрсон олон үйл явдал өрнөж, УИХ- ын гишүүдийн зүгээс ч казиногийн хуулийг ихээхэн лоббидох болсон. Ер нь энэ хуулийг батлах цаг болсон уу?
 
-Ер нь бол казиногийн хуулийг 1990-ээд оны сүүлчээр баталчихаад дараа нь хүчингүй болгож байсан л даа. Баталсан хуулиа хүчингүй болгохдоо казино тойрсон олон сөрөг үр дагаварыг тодорхойлж байсан. Тэр үед Монголын нийгэм ч казиног хүлээж авах цаг хараахан болоогүй байсан. Харин одоо бол казиног хуулиар зохицуулаад хөгжүүлэх цаг нь болсон гэж миний хувьд бодож явдаг. Казино бол угаасаа хүнд байгалиас заяагдсан тоглох, азаа үзэх хүслийг арилжааны хэлбэрт оруулсан л явдал шүү дээ.
 
Монгол Улсын хувьд бооцоот тоглоомын эрх зүйн орчныг илүү зугаа цэнгэл, аялал жуулчлалыг татах хэлбэрээр бүрдүүлвэл улсад орох мөнгө санхүүгийн хувьд ч хэрэгтэй гэж тооцоолж байгаа. Харин хаана байгуулах вэ гэдгийг нарийн судалгаа хийж, алс хэтийн төлвөө харсан эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Ер нь бол бооцоот тоглоомын эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийг нь гаргах цаг болсон.
 
-«Шударга ёс» эвслийн бүлгийн Ч.Улаан, З.Баянсэлэнгэ гишүүдтэй холбоотой нэлээн хэдэн тэрбумын тендерийн асуудал цахим ертөнцөөр шуугиулж эхэллээ. Бүлгийн даргын хувьд энэ асуудлыг юу гэж дүгнэж байгаа вэ?
 
-Би энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа. Ер нь тэгээд шүүхээс гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг ямарваа хэрэгт хардаж, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл цацах нь өөрөө ёс зүйгүй, бүр даамжирвал хэрэг үүсгэн шалгаж ч болох асуудал шүү дээ.

Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • $$$$$$$$$$ 2015-02-03 06:29:55
    Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод бүртгүүлсэн тохиолдолд танд 25 $ автоматаар өгдөгөх ба танд...
    122.201.22.157
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2014-12-17 15:47:41
    ingehed kasino hend heregtei yum be? Ene hun l lav oligtoi bodoltoi tuluvluguutei hun bish bna. kasino l geed baihiin, soliotoi amit
    2.206.48.68
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2014-12-17 15:47:40
    ingehed kasino hend heregtei yum be? Ene hun l lav oligtoi bodoltoi tuluvluguutei hun bish bna. kasino l geed baihiin, soliotoi amit
    2.206.48.68
    Мэдэгдсэн Хариулах
  • kutsoooo 2014-12-17 12:14:48
    ene neg domboison hulgaich yugaa medej soliorch baigaan?! adilhan gudamjind laz oshigloj yavsan hulgaich hunii bogs doloosnihoo hariug kazino gej bodoogui biz
    150.129.142.154
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-17 11:58:42
    тэнэгтэж өгвөө
    49.0.156.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2014-12-17 10:48:46
    Н.Энхбаяр хэдийгээр Солонгост байгаа ч түүний учруулах хор уршиг байнга л байх юм. Монголчуудыг казино тоглуулж янхан, хар тамхиний үүр уурхай болгох нь дутаж ...
    122.201.21.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ба 2014-12-17 10:34:19
    Энэ амьтан дандаа нэг их мэдэгч болж ярих юм.
    202.131.225.147
    Мэдэгдсэн Хариулах
  • , 2014-12-17 06:43:19
    Журмын нөхдөө казиногийн хууль оруулж ирсэн гэж ял үүрүүлж, заримых нь насыг барчихаад энэ нөхөр одоо л гэв гэнэт ухаараа юу. Элсний 13-ын нэг биз дээ энэ чинь
    202.179.8.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Шалтгаан 2014-12-17 03:46:33
    Монголчууд тоглож чадах биш. Баахан хоосорсон гэр бүл, өнчин хүүхдүүд, өр нэхэмжлэх эрүүгийнхэн бий болох гээд байсан болохоор Казино бариулаагүй юм шүү дээ.
    206.75.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Batzeregee bitgii meden budilaad bai!!! 2014-12-17 01:59:04
    Bayanselenge, Ulaan hoeriigoo tender ene terd hamaagui gedgiig shalgadag gazraar ni shalguulaad neriig ni zairuulal daa ! Bulgiin darga ni gej baigaa mededgui!...
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах