Баялгаа ашиглая, байгалиа хайрлая
Самрын  буюу хушмод нь манай  орны ойн сангийн 5.1 хувийг буюу 612 мянган га талбайг буюу 10 аймгийн 46 сум, нийслэлийн ногоон бүс, тусгай хамгаалалттай газруудад хушан ой тархан ургадаг.
 
Энэ модны самрыг 1990-ээд оноос эхлэн түүж бэлтгэдэг болсон нь самраар гоо сайхны болоод эрүүл мэндийн бүтээгдэхүүн түлхүү хийдэг болсноос үүдэлтэй гэж үздэг байна.
 
Ойн тухай хуульд иргэн, ойн нөхөрлөлд, ААН, байгууллагад ойн дагалдах баялгийн нөөц ашиглах зөвшөөрлийн тухайн засаг дарга олгоно гэж заасан байдаг. Зөвшөөрлийг төлбөртэйгөөр ашигладаг ба боловсруулаагүй ойн дагалдах баялгийг экспортлохыг хуулиар хориглосон байдаг ч жил бүрийн намар эртээс эхлэн самарчид ойд отоглож хэдэн мянган тонноор нь самар түүж бэлтгэж өмнөд хөрш рүү гаргадаг.
 
Жишээ нв 2020 онд 16000 тонн самар бэлтгэж байгалийн нөөц ашигласны төлбөрт 14 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол жилээс жилд самар түүгсэд олширч буй ч самрын  хэмжээ, мөнгөн дүн нэг их өсдөггүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолсон байдаг. Гэхдээ самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн гэсэн 2 чиглэлээр түүх зөвшөөрөл олгодог. Тухайлбал ахуйн зориулалтаар самар түүхэд килограмм тутамд иргэн 3000 төгрөг төлж, 50 хүртэл кг самар бэлтгэх боломжтой бол үйлдвэрлэлийн зориулалтаар түүхэд килограмм тутамд 1400 төгрөг тушаадаг.
 
Харин самарчдын зүгээс кг тутамд тушаах ёстой мөнгөн дүн дээр тоглолт хийх нь элбэг байдаг тул дээр өгүүлсэнчлэн байгаль ашигласны төлбөрт төвлөрүүлэх мөнгөн дүн тийм ч  их өсдөггүй байна.
 
Тиймээс байгалийн баялгаа ашиглаж байгаа иргэдэд “Баялгаа ашиглаж байгаа бол байгалиа хайрлах сэтгэлгээ”-г суулгах хэрэгтэй байна.
ErenNews.mn
Ж.Ууган
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.