Инфографик: Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд Японы нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр Хөшигтийн хөндийд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал” төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүтээн байгуулсан.

 

Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнэ буюу хил үнэ /74-77 хувь/ зэргээс шууд хамааралтай байдаг.

Монгол Улсад онгоцны түлшний үнэ 2019 оны байдлаар бусад орны онгоцны түлшний үнэтэй харьцуулахад дунджаар 28.8 хувиар өндөр үнэтэй байна. Үүнээс шалтгаалж мөн онд дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумласан. Гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд манай улсад сумлаж байна.

Хууль батлагдсанаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэр хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх, олон улсын болон үндэсний стандартад нийцсэн, зах зээлийн үнэтэй өрсөлдөхүйц, найдвартай эх үүсвэрийг бий болгох, олон улсын болон орон нутгийн нислэгийн зардлыг хямдруулах боломж бүрдэх ач холбогдолтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.