“Морьтон монгол” төслийн багийн гишүүдтэй уулзалт хийнэ
11.20 цагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төслийн Нарийвчилсан зураг төсөл”, мөн Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуульд “Provision of Japanese SME’s Products 2014” төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурна.

12.45 цагт “Монголын сэтгүүлчдийн эвлэл” “Практикал даатгал” ХХК хамтран эрхэм сэтгүүлчдээ хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд Зууны мэдээ сонины байранд хэвлэлийн бага хурал хийнэ.

13.00 цагт "Оюутны Эрүүл мэндийн төв"-ийн нээлт болно. Тус төвийг ДЭМБ, Монголын Оюутны Холбоо, АШУҮИС хамтран байгуулж байгаа бөгөөд сургууль харгалзахгүйгээр бүх оюутныг үнэ төлбөргүй үзэж, эмчилгээ хийх аж.
 
15.00 цагт Төрийн шагналт, Академич Хавтгайн Намсрай залуу эрдэмтдэд зориулан “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим арга зам жишээнүүд” сэдвээр Тусгаар тогтнолын ордонд лекц уншина.
 
16.00 цагт  “Морьтон монгол” төслийн багийн гишүүн Математик Байгалийн ухааны сургуулийн Газар зүй аялал жуулчлалын ангийн оюутан М.Батчулуун, Н.Ганзориг, Ц.Даваахүү нартай МУБИС-ийн хичээлийн төв байрны 312 тоот танхимд. уулзалт хийнэ.
 
18.00 цагт “Ширээний ном” клубээс зохион байгуулж буй “Гадаад хэл ба Монгол ухаан” лекц уулзалт “Peace building”-ийн зургаан давхарт болно. Уг лекцэд Хэл шинжлэл, боловсролын ухааны доктор, “ЧОНОН СҮЛД” номын орчуулагч, доктор, профессор Д.Болдбаатар оролцоно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-17 01:22:51
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.251
    Мэдэгдсэн Хариулах