Хүн хогнуудыг шүүрдэцгээе...
Гурван настай хүү үхэлтэй тэмцэн, бяцхан цээж нь оволзон зүох нь хүчтэй цохилж байна...Эвий дээ, эвий хорвоод ирээд гуравхан жил болж буй тэр хүү хэний дургүйг тэгтлээ хүргэж, хэнд садаа болоо вэ...

Энэ асуултын хариуг шууд тээж төрүүлсэн ээжид нь чиглүүлмээр байгаа юм. Зовсон дээр нь зовоох гэсэндээ бус үр хүүхдээ өсгөхийн жаргал зовлонг мэддэггүй өврийн жаргалыг эрхэмлэгч олон олон охид хүүхнүүдэд сургамж болог гэсэн үүднээс ийнхүү хэлж буй хэрэг.
 
Хүүгийнхээ эцэгтэй амьдрач болоогүй байж яаж хамтран амьдрагчтайгаа сайхан амьдарна гэж төсөөлж чаддаг байна аа... Энэ мэтээр үзэл бодлоо илэрхийлэгсдийн ихэнх нь ээжийг нь буруутгасан байв.
 
Хүүг эмнэлэгт ирсэн даруйд нь үзлэг шинжилгээ хийхэд биеийн байдал нь маш хүнд, хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн бяцралттай, сээр нурууны III нурууны хугаралттай, тархины гэмтэлтэй, шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэж оношиж. Цаашид нарийн шинжигээгээр тодруулах зүйл ч их бий гэж мэргэжлийн байгууллагууд дүгнээд байгаа.
 
Товчхондоо бол эр, эм гэлтгүй ийм хүн хогнуудад чанга ял зэи хүртээх учиртай. Хүүхэд зовоож тарчлаасных нь төлөө хатуу ял зэм хүртээх учиртай. Тэгж гэмээнэ өнөөдөр хүүхдийн эрх зөрчигдөхгүй, балчир үрс айдас хүйдэсгүй амьдрах учиртай.
 
Хэдхэн жилийн өмнө 4 настай хүүг мөн л хойд эцэг нь ч билүү, ээжийнх нь хамтран амьдрагч ч билүү заазуурдсан гашуун түүх бий. Тиймээс үр хүүхдээ асарч харж, хамгаалж чадахгүй арчаагүй ээжүүдэд ч бас хариуцлага тооцож хүүхдүүдийг нь асрамжинд авч байя.

ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.