''Ирнэ'' гэсэн Ч.Сайханбилэг иргэншилээ солиулчихаж
Нэгэнтээ Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж явсан Ч.Сайханбилэг АНУ-ын иргэншилтэй болсон гэх мэдээлэл цацагдав. Телевизийн хөтлөгчөөс Монгол Улсын Ерөнхий сайдын сэнтийд хүртэл мөн ч дээшээ цойлсон тэрбээр 2018 оны 4 дүгээр сарын 4-нд “Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нар танаа” хэмээн хаяглаж алсын Америкаас захидал илгээж байв.
 
Тэрхүү захидлын утга нь “АНУ-д амьдарч байгаа төрсөн дүү нь хорт хавдраар өвчилж хүнд хагалгаа, эмчилгээ хийгэх шаардлагатай болсон учраас заасан хугацаанд очиж амжихгүй гэдгээ өмнө нь албан бичгээр мэдэгдсэн. Харин олон нийтийн сүлжээгээр оргон зайсан, эрж хайх ажиллагаа явуулах шаардлагатай гэж мэдээлж байгаа нь худлаа учраас захидал бичиж байна.
 
“...Хямралын үед эдийн засгаа дампуурлаас сэргийлэх  гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга...
 
Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно...” гэсэн байсан.
 
Гэтэл өнөөдөр тэрбээр АНУ-ын иргэншилтэй болчихсон байх жишээтэй. Тиймээс “Монголын улстөрчдийн үнэн нүүр царай энэ” гээд хэлчихэд нэг их хэтийдсэн болохгүй ч биз.
 
ErenNews.mn
Ж.Ууган
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2023-08-24 00:54:55
    Ардын элч кинонд Михайл байхгүй. “Үер” кинонд байдаг юмдаа иргэн минь
  • Иргэн 2023-03-12 12:26:07
    Ардын элч киноны Михаил өвгөн шиг гол гарчихаад ирье ээ гээд бултах гээд.байдаг шиг болж. би Сайханбилэг биш, монгол улс гэж хаана байдгийг ч мэдэхгүй гэх нь.
  • zochin 2023-03-10 20:59:00
    Ingeh gej ardchilsan niigembaiguulna gej zutgeed baisiimaa
  • Hun 2023-03-10 15:27:39
    Hunii ner hund gutaasaan, bugs uhsan medee bichindee, hegiin onogor mongoloiduud
  • Монгол 2023-03-10 09:15:40
    Ийм арчаагүй байх гэж... энэ урвагчийг заавал монголд авчирч зохих ялыг нь эдлүүл... 13-р зуунд байсан бол энэ мууг яах нь ойлгомжтой
  • Зочин 2023-03-10 01:59:12
    Иргэв сонгогчлоо улстөрчдийн хэлсэн ярсаныг эсрэгээр ойлгож хүлээн авч бай
  • zochin 2023-03-09 13:53:45
    tagnuul bolj mongolyn bux nuutsiig xudaldaj idej baugaa
  • Зочин 2023-03-09 10:47:51
    АНУ гэж гэмт хэрэгтгуудийг орогнуулдаг газар бнаа!!!
  • зочин 2023-03-09 07:15:26
    эх нутггаа санахгүй мөнгө чинь элбэг бол тэндээ ясаа тавьж үз монголын хөрсөнд ирж дараа болохгүй бай
  • Zochin 2023-03-09 06:27:23
    Ийм хогийн юмнууд маш их бгаа нуу дээ хуулийн дагуу хурдан хариуцлага тооцоод арга хэмжээ аваач дээ арай юм даа
  • Шударга бус шүүхээс хэн ч зугтаана 2023-03-09 05:31:01
    Монголын шүүх, прокурор шударга байж чадах юм уу. Баяр, Энхсайхан, Баярцогтыг 1 жил хорьчоод уучлаарай гээд гаргасан биз дээ. Захиалгаар хүн хэлмэгдүүлсэн шүү
  • ХУУЛЬЧ  2023-03-09 03:21:03
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД БАЙСАН ХҮН АНУ -аас ИРГЭНШИЛТЭЙ БОЛСОНД ИТГЭХГҮЙ Л ДЭЭ ,,, ТЭГВЭЛ МОНГОЛ УЛСЫГ ТЭД АРДЧИЛСАН ГЭЖ ҮЗДЭГҮЙ БОЛЖ БАЙНА ДАА,,,,
  • Би  2023-03-09 02:59:06
    Энэ нөхөр хэрэг хийсэн тул зугатаж тэгээгүй бол яалаа гэж зугатах билээ