Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар срын 7-нд боллоо. Хуралдаанаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад төвлөрүүлсэн орлого, төрд хураагдсан хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэнд, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдох эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, барилга барихад зарцуулах чиглэл баримтлан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.

Мөн авлига, албан тушаалын хэрэгт төрд хураагдсан барилга, байгууламжид үнэлгээ хийж, эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хардах эрхтэй Миний татварын мөнгө шүүдэ 2023-03-09 00:03:48
    Шийдвэр гүйцэтгэлийн алба үнийг буулгаад хуваагаад идчихнэ дээ. Монгол банкны хэдэн дарга нар Анод банкны хураагдсан Хаус яаж идэж хуваалаа тэр шиг бэлдэж бгаа
  • zochin 2023-03-08 17:22:41
    Zuv shiidver bna.Amjilt husei.
  • zochin 2023-03-08 08:50:54
    Бас нэг МАН н авилгачин л идчихнэ биз. Шилэн байж байж л ....
  • Иргэн 2023-03-07 16:31:44
    Ядуус улам үржээд л. Халамжийн ба тэтгэмжийн гуйлгачид байж яасан эр эмийн ажилд сайн юм билээ. Энэ залуус, хүүхдүүдийн олныг яана даа!
  • Ард 2023-03-07 09:18:20
    Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэм