Эрдоган: Ингэж гамшигт нэрвэгдсэн ч бидэн шиг хурдан сэргэх улс, орон хаана ч байхгүй

БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган газар хөдлөлтөд өртсөн бүс нутгуудын нэг болох Адъяман хотын иргэдтэй уулзжээ.
 
Тэрбээр энэ үеэр иргэдэд хандан “Измир, Симав, Малатья, Элазиг хотыг хэн бүтээсэн бэ? Бид бүтээсэн.
 
Олон хотуудад газар хөдлөлтийн аюул гамшгийг даван туулсан. БНТУ бол газар хөдлөлт, үер, гал түймэр, терроризм гээд бидэнд тохиолдсон бүхий л гамшгийн хор хохирлыг богино хугацаанд арилгаж чаддаг улс. Энэ удаагийн газар хөдлөлтийг ч мөн ялгаагүй даван туулна. Бид өлссөн, ядарсан, гэр оронгүй хэнийг ч орхихгүй.
 
Газар хөдлөлтөд өртсөн иргэдэд бүхий л төрлийн тусламж үзүүлэх болно. Эхлээд түр оршин суух газар, дараа нь байнгын оршин суух гаүарт шинэ амьдралаа эхлүүлэх хүртэл бид шаардлагатай бүхнийг хийнэ. Мэдээж ийм хэмжээний гамшиг тохиолдсон тул зарим нэг дутагдал, саатал гарч болзошгүй. Гэхдээ төр, засгийн хувьд байгаа нөөц бололцоо, чадлаараа хүчин зүтгэнэ гэдэгт та бүхэн итгээрэй.
 
Аллахын ивээлээр бид нэг жилийн дотор гамшигт нэрвэгдсэн иргэдийг шинэ гэртэй болгох амлалтаа биелүүлнэ” гэжээ.
 


ErenNews.mn
Н.Элбэгжаргал

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.