''Төрийн мэдээлэл'' эмхэтгэлийн 2023 оны 08 дугаарын тойм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой.

Тухайлбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гадаадын иргэн, харьяатын газар төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага болсонтой холбогдуулан тус байгууллагын албан хаагчдад тэргүүн зөвлөх, эрхэлсэн зөвлөх, ахлах зөвлөх, зөвлөх цолыг олгох бөгөөд албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам, хэмжээг Засгийн газар тогтоохоор зохицуулжээ. Мөн гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар бие даан хэрэгжүүлэхээр хуульчлагдсан бөгөөд үйлчилгээний хөлсний орлогыг байгууллагын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнийг ашиглах, хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж санхүүжүүлэх ажээ.

Эмхэтгэлийн тус дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Нямдоржийн Насанжаргалыг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Дорждэрэмийн Байгалмааг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлжээ. Харин Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мөнхөөгийн Пүрэвсүрэнг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, тус албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаар Бэлэгтхүүгийн Гэршихбөртэг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Баярмаагийн Төрболдыг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.