ОХУ- Украйны дайн эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөв. Хоёр улсын зөрчил бүс нутгийн эдийн засаг, гадаад худалдааг сааруулж, дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг тодорхойгүй бас тогтворгүй болгож байгааг онцолжээ.
Дайны асуудлаас үүдэн Өрнөдийн орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авч, үүний үр дүнд Европын орнууд эрчим хүчний асуудалтай нүүр тулгарав. Тэд АНУ болон Катартай гэрээ байгуулан байгалийн хий импортолж эхэлсэн нь дэлхийн эрчим хүчний зах зээлд дээрх хоёр оронд ихээхэн түлхэц үзүүлэх хүчин зүйл боллоо.
Түүнчлэн дайны нөхцөл байдал дэлхийн хүнсний зах зээлд нөлөөлж байгааг онцолжээ.
НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газар “дайн эхэлснээс хойш нийт 7.110 энгийн иргэн амиа алдаж, 11.547 хүн шархадсан бөгөөд нийт нас барсан иргэдийн 438 нь хүүхэд байсан” гэж мэдээлэв. Түүнчлэн бодит тоон мэдээлэл үүнээс ч өндөр байх магадлалтайг анхааруулжээ.
Дайны нөлөөлөл зөвхөн Украйны нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй Сахарын цөлөөс өмнөх Африкийн орнууд өлсгөлөнд нэрвэгдэх шалтгаан болж байгааг дурдсан байна. WFP-ийн мэдээлж байгаагаар дайн эхэлснээс хойш тус бүс нутагт хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй иргэдийн тоо 29.8 саяар нэмэгджээ.

Erennews.mn
Н.Элбэгжаргал
Н.Элбэгжаргал