Их Британийн 18 компани 4 өдөр ажиллах туршилтыг байнгын болгож хэрэгжүүлнэ
Их Британид зохион байгуулагдсан 4 ажлын өдөртэй долоо хоногийн туршилт 6 сарын хугацаанд үргэлжилж амжилттай дууслаа. Энэхүү туршилт нь өргөн хүрээг хамарсан энэ төрлийн анхны судалгаа бөгөөд туршитын хугацаанд ажилчдын цалинд өөрчлөлт ороогүй байна.
 
Судалгаанд 61 компани оролцсон бөгөөд эдгээрээс 56 нь тус арга барилыг үргэлжлүүлэн сунгахаар , 18 нь байнгын болгож хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү судалгаан гол зорилго нь ажлын таван өдөр ажиллавал зохих 40 цагийг 32 цаг болгож бууруулах  юм. Ингэснээр ажилчдын бүтээмж нэмэгдэнэ гэж үзжээ.
 
Хэдийгээр Их Британийн Засгийн газар ажлын 4 хоногтой болох санаачлагыг хүлээн аваагүй байгаа ч  Бизнесийн асуудал эрхэлсэн сайд Мартин Калланан “Засгийн газар дөрвөн өдөр ажиллах горимын үр ашгийг үнэлээгүй” гэж хэлж байжээ.
 
Мөн Их Британийн томоохон компаниуд долоо хоногийн 4 өдөр ажиллах горимыг туршиж үзэхээр шийдвэрлээд байна. Тухайлбал Их Британийн хоёр дахь том супермаркет “Сайнсбери” зарим ажилчиддаа дөрвөн өдөр ажиллах санал тавихаар төлөвлөж байгаа ажээ.

ErenNews.mn
Н.Элбэгжаргал 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2023-02-28 05:58:16
    Зөвхөн англи хэлээр бичсэн хэвлэлээс мэдээ орчуулах юм. Сэтгүүлчид олон талын өнцгөөс тайлбарласан, бусад улсуудын мэдээг нийтлээч ээ!