НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины дайныг зогсоохыг шаардсан тогтоол баталжээ

ОХУ цэргийн тусгай ажиллагаа нэрийдлээр Орос, Крым, Беларусийн нутгаас Украины дөрвөн хэсэгт 200 мянган цэрэг оруулж гэнэтийн довтолгоог эхлүүлсний нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ын түрэмгийллийг буруушаасан тогтоолыг олонхын саналаар дэмжин батлав. Тус тогтоолоор Украинаас цэргээ гаргаж, байлдааны ажиллагааг зогсоохыг ОХУ-аас шаардаж байгаа юм.

Санал хураалтад оролцсон 193 орны 141 нь дэмжиж, 32 нь түдгэлзэж, ОХУ, Беларусь, Сири, БНАСАУ, Эритрей, Никарагуа, Мали улсууд тогтоолыг батлахын эсрэг санал өгсөн байна.

Мөн Украины нутаг дэвсгэрт үйлдэгдсэн цэргийн гэмт хэргүүдийг олон улсын түвшинд хараат бус шударгаар мөрдөн шалгаж, шүүхээр хэлэлцэн гэм буруутнуудад хариуцлага тооцохыг уриаллаа.
 


Зууны мэдээ сонин
Т.Сайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dulaan  2023-03-29 04:33:50
    NUB ajilaa hiimeer yum Neg tom gurnii zaavraar echneen zevseg tsereg yavuullaaBIye daasan bodloggui NUB
  • Иргэн 2023-02-24 16:15:16
    НҮБ-ын байгууллагууд АНУ-ын компани юм.