Дубайн захирагч нисдэг такси хөтөлбөрөө дахин эхлүүлж байгаагаа мэдэгджээ. 2017 онд анх танилцуулж байсан уг хөтөлбөрийн түншээр Калифорнид төвтэй АНУ-ын “Joby Avation” компани ажиллахаар болсон байна. Ингэснээр Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн алдартай Дубай хотод 2026 он гэхэд нисдэг такси үйлчилж эхлэх аж.
Дубайн эрх баригчид Палм-Жумейра хиймэл арал болон хотын төвд байрлах Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын хажууд орших Дубай Марина дүүрэгт нисдэг таксины хөөрөх хоёр талбай, цэнэглэх дөрвөн цэгийг байгуулахаар төлөвлөж байна.
Агаарын таксины үнэ энгийн таксиныхаас дор хаяж 30 хувиар үнэтэй байх тооцоолол гарчээ.
ErenNews.mn
Н.Элбэгжаргал