Д.Чойжамц: Энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба Д.Чойжамц “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, жилийн ерөнхий өнгө төрхийг шинжиж мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Цагаан сар бол олон зууны түүхтэй уламжлалт, бэлгэдлийн баяр, ахас ихсээ хүндэтгэх аврал энэрэл, хайр хүндэтгэлийн баяр. Битүүний өдөр хамаг муу муухай үйлийг цагаатгаж, шинэ гарсан жилийн эхний өдөр уул овоондоо сүсэглэн залбирч, ургах нарыг харж эхлүүлдэг уламжлал тогтсон сайхан баяр. Жаран бүрт ёгт нэр гэж бий. Энэ жилийн тухайд Арван долдугаар жарны “Үзэсгэлэн болгогч” усан туулай жил гарч байна. Цагаан Лянхуа сударт нэрийн утгыг тайлбарлахдаа “Энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” хэмээсэн нь бий. Монголчууд туулайг уян зөөлөн, сэргэлэн цовоо амьтан хэмээн бэлгэддэг. Зурхайн зурлагад туулай жилийг цаг агаар тогтуун, бороо хур элбэгтэй их сайхан жил болно гэж буусан байна. Ерөнхийдөө туулай жилд зуд турхан болж байсан тохиолдол их ховор.  Хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хур ихтэй. Хур ихтэй учраас хүйтэн талын буюу бадган өвчнөөс хүн бүр сэргийлэх хэрэгтэй. Мөн энэ жилийг дээдэст сайн, дунд насныханд дунд зэрэг, нялхаст бага зэрэг харш жил хэмээн зурхайн ухаанд тэмдэглэсэн байна. Гэхдээ монголчууд туулай жилийг ихийг туурвих жил хэмээн бэлэгшээдэг" гэлээ. 

Тэрбээр Хятад болон бусад улс орны цагаан сар манайхаас хоногийн хувьд зөрүүтэй байдгийг дараах байдлаар тайлбарлалаа. “Нарны тусгал, сарны хэлбэр орон оронд ондоо учраас цагаан сарын баярыг ялгаатай цаг хугацаанд тэмдэглэдэг. Манайд ахуй соёлын онцлогоос хамаарч, сарны хэлбэр, хөдөлгөөнөөр баримжаалж, өдөр хоногийг тооцоолдог онцлогтой. Сар, нарны зурхайн ялгаа нь Хятад ч юм уу, бусад улс үндэстний цагаан сарын баярын өдрөөс ялгаатай байдаг” хэмээв.  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд өнөөдрөөс хурал номоо эхлүүлж, нийт 20 хоног ном хурна гэлээ. Хоёрдугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд дараа жилийн ажил үйл, ард түмнийхээ сайн сайхны төлөө “Арван Хангал” гэх ном хурах бол  Битүүний өдөр оройн арван цагаас хуралдаж, Балдан Лхам бурханд буюу Охин тэнгэрийг тахин, ард түмэн, байгаль дэлхийгээ даатгах юм байна.  Тухайн жилд жил орсон, харш жил тохиож байгаа хүмүүс жил гаргийн засвар, зурлагаа литээс илүү дэлгэрэнгүй харахыг Хамба лам зөвлөжээ. 

Зууны мэдээ
Т.Сайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шинжлэх ухаан 2023-02-20 00:00:15
    Энэ мэтийн элий балай чалчдаг шимэгчид л хүн ардыг харанхуй мухар сүсгээр дарангуйлж, улс орныг маань хөгжлийг чөдөрлөж, хүмүүсийн үхлээр хооллож, байгаа даа.
  • иргэн 2023-02-17 03:27:33
    Лам нар жаахан хамжааргатай баймаар бна шүү. Ийм болохоор нь социализмын үед "ард түмнийг мунхруулагч хар тамхи" гэдэг байсан нь аргагүй л байж. ШУ-ч байгаач
  • Zochin 2023-02-16 07:49:00
    Hudlaa munkhruulj baikhaaraavyaadag bna aa, shashin dagaad saijirsan zuil manaid baitugai delkhiid baikhgui