Барилгын стандарт ба тэсрэх бөмбөг
Сүүлийн үед барьж байгаа барилгуудаа хамгийн түрүүнд “Газар хөдлөлтийн 8-10 баллд тэсвэртэй” гэх зэргээр рекламдаж эхэлдэг.  Өнөөдөр гамшиг тохиогоод байгаа Туркт ч мөн адил ингэж рекламдаж байж. Тухайлбал тус улсын Искендерун боомт хотод нурсан орон сууцны барилга, Антакья хотод нурсан орон сууцны барилгууд 2019 онд ашиглалтад орсон бөгөөд барилгын нээлтийнх нь үеэр барилгын компаний эзэн “Гуклу Бхче” төсөл нь барилгын чанар, байшлын хувьд бусад баригатай харьцуулашгүй” гэж рекламдан магтаж байж. Гэтэл үнэн чанартаа үй олноор нь ийнхүү эрсдэлд оруулчихаад байна.
 
Эрхмүүдийн ярьснаар бол гамшиг дагуулсан газар хөдлөлтөд рекламдсан барилгууд тэсч үлдэх ёстой байв. Гэвч тэссэнгүй цаасаар хийсэн макет аятай л нурж унасан учраас өдгөө ард иргэдийнх нь гомдол хөвөрч эхлэв.
 
Олон улсын байгууллагууд ч Газар хөдөлсөн бүсэд чичирхийллийн түвшин хэмжээнээс бага  байсан тул бүх нурсан барилга, барилгын стандарт, газар хөдлөлтийн аюулгүй байдлын нормыг хангаагүй гэсэн дүгнэлт хийж болохоор байгааг онцолсон байсан.
 
Монголд ч энэ асуудлыг хөндөж, ярьж, арга хэмжээ авах учиртай. Зар сурталчилгаа нь дэндүү гоёдож чанар нь муудаж, хямд өртгөөр босгочихоод үгийн сайхан, өнгөний гоёор панаалдаж, ард иргэдийн эрэлт дээр дөрөөлж байгаа нь нууц биш.
 
Тиймээс барилгын стандартад тэр тусмаа газар хөдлөлтөд хэр тэсвэртэйд анхаарахгүй бол энэ салбарт тэсрэх бөмбөг тавьсан мэт болж мэдэх л юм.
 
Улаанбаатарын хот байгуулалтын нэгдсэн санд 18.625 барилга, байгууламж бүртгэгдсэнээс 1844 нь 2000 оноос хойш баригдсан бөгөөд эдгээрийн 1320 нь буюу энэ тооны сургууль цэцэрлэг газар хөдлөлтийн бүс нутагт баригджээ. Мөн эдгээрийн 1000 орчим барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх судалгаа хийхэд 188 барилга нь нурах эрсдэлтэй гэж гарсан байна.
ErenNews.mn
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.