Сайд хариулна байгаа...
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нэгэнтээ цахим хуудастаа “Нүүрсний хулгайн автор бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Тэр 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Тавантолгойн нүүрсний эзэн шиг байсан. Үзэл бодол нэг биш хүмүүсийг шорон гяндангаар айлгаж, өргөл барьц барьж гүйснийг нь шагнаж урамшуулдаг. Өрөөнд нь орохдоо хүмүүс бараг 90 хэмийн өнцөг үүсгэн ёслоод ордог...” гэж бичсэн байсан нь олны шүүмжлэл дагуулсан нь ч бий.
 
Гэхдээ түүний энэ жиргээн дээр экс Ерөнхийөгч Х.Баттулга тухайн үедээ огт дуугардаггүй байсан бол уржигдрын “Нотлох баримтыг шинжлэх сонсгол” дээр ёстой л “Нам авна”  гээч болгоно билээ.
 
Тэрбээр өчигдөр ард түмэндээ овоо зэгсэн мэдээлэл өгөх явцдаа “Засгийн газар, УИХ-ын ямар ч ажилд залгамж халаа гэж байдаггүй” гэж шүүмжлээд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараар жишээ авсан. Тэрбээр “Энэ Ч.Хүрэлбаатар намайг Ерөнхийлөгч байхад өөрөө санал гаргаад оруулж ирж гүйсээр байгаад батлуулж байсан асуудлаа өнөөдөр өөрөө цуцлуулах гээд гүйгээд л явах юм. Өөрийн гэсэн ухаан, өөрийн гэсэн толгой байна уу...” гэсэн юм.
 
Уг нь Ч.Хүрэлбаатар сайд хэрэв буруугүй бол өдийд ёстой л агдганана гээч болж байх ёстой хүн. Гэтэл чимээгүй байгаа нь экс Ерөнхийлөгчийн хэлсэнд буюу үнэнд гүйцэгдсэн бололтой.
 
Гэсэн ч төрийн сайд хүний хувьд, бас эр хүний эр зориг гаргаад “Төдийд би санал гаргаж боловсруулаад батлуулж байсан нь үнэн. Харин одоо ийм учир шалтгааны улмаас цуцлуулах шаардлага байна...” энэ тэр гээд ЭКСТЭЙ хийж байгаа маргааныхаа нэгээхэн хэсгийг ч гэсэн эцэслэчих хэрэгтэй л байгаа юм.
 
Эс бөгөөс “Дуугуй байна  гэдэг чинь зөвшөөрсний шинж” гэж ойлгогдоод байна шүү, Ч.Хүрэлбаатар сайд аа.
 
ErenNews.mn
Ж.Ууган
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • О.Балдангомбо 2023-02-12 05:35:22
    ЕС Д.Бямбасүрэн гуай "Ч.Хүрэлбаатар байсан цагт Монгол хөгжихгүй" гэж хэлсэн. Яг үнэн юм байна даа. Самнасан ноолуур экспортлохыг хойшлуулсныг хардаа.
  • ХУУЛЬЧ  2023-02-12 05:34:08
    ХОЁР ХАР БИЕ БИЕНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХААД ХЭРЭГҮЙ ,,,НЭГ НЬ БОЛОВСРОЛТОЙ БОЛОХООР НӨГӨӨ НЬ ХАР УХААНААРАА ГАЙХУУЛСАН ХЭРЭГ,, ,ЭЦЭСТ НЬ МОНГОЛ ЯЛАГДАЖ ,,БИД ЯДУУРАВ...
  • zochin 2023-02-11 20:30:29
    Zaa Batulga yu hiij giiguulsen yum,bidniig buun urund oruulj hayachihaad odoo tiim ch yum hiih gej bsan,tegeh gej bsan geed tegsen chini geed suudag nuhur,
  • Зочин 2023-02-11 15:41:02
    Эртхэн шиг юм ондоо суусан нь Онон шүү
  • Зочин  2023-02-10 10:16:20
    Тэд бүгд No той нь мэдээж Хоорондоо үзэлцэж булхай ,бузраа хулгайтайгаа дэлгэцгээх дээр...Монголын улс төрд бүрэн цэвэрлэгээ хэрэгтэй...ард түмэн итгэхгүй б....
  • Зочин 2023-02-10 05:11:06
    2 хулгайч хоёр биенээ хараар нь дуудаад хэрэггүй бүгдийг ард түмэн мэднэ. хэн ч цэвэр амьтад биш
  • Ард 2023-02-10 04:54:12
    Ард биднийг хохироочихоод арьсаа л ярих юм.
  • ЗОЧИН 2023-02-10 03:52:20
    аль аль нь буруу 1 нь гуйсан нөгөөдөх нь өгсөн