2023 он гарсаар крипто зах зээлийн дуулиан шуугиан тарив. Тодруулбал зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зах зээлд манипуляци хийж, олсон орлогыг угаасан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгах болов. Эл хэрэгтэй холбогдсон мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хэргийн эцсийн дүгнэлтийг хийхэд эртдэх биз.
Манай улсын хувьд крипто зах зээлийн туршлага балчир тул ард иргэдийн мэдлэг нимгэн байх нь тодорхой. Иймээс ч цар тахалтай зэрэгцэн тэсрэлт хийсэн койны тэсрэлт эрх зүйн орчин шаардаж, 2021 оны 12 дугаар сард “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг баталсан байдаг.
Уг хуулиар бол Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид хяналт шалгалт хийх ёстой.
Гэтэл нөхцөл байдлаас харахад Санхүүгийн зохицуулах хороо өөрөө Койн, Токен гаргасан компаниудын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд хяналт тавьж чадаагүй нь тодорхой харагдаж байна. Үүнийгг цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа үндэслэл хүртэл гэрчилнэ. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо цагдаагийн байгуулагатай хамтран эл хэрэг дээр ажиллаж байгаа гэх. Угтаа бол СЗХ гэх байгууллагыг өөрийг нь шалгах үндэслэл буүрдчихсэн юм биш үү гэж хардах үндэслэл бий болчихоод байна.
Нөгөө талаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн тухайд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлснээс өөр дорвитой зохицуулалт болж чадсан эсэх нь эргэлзээтэй.
Ямартай ч цагдаагийн байгууллагын хяналт, шалгатын үр дүн олон нийтийн талцлыг нэг тийш болгож, иргэдэд бодит туршлага болно гэсэн хүлээлт байна.
Сайн мэдээ хэлэхэд монголын крипто зах зээл зудын эрсдэлд байгаа ч дэлхийн зах зээлд крипто салбар сэргэж эхэлжээ. Тухайлбал 2023 он гарсаар Биткойны ханш 39.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Биткойны ханш 2023.02.07-ны байдлаар $22.888.10 хүрчээ.
.png)