Нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь шатны сонсгол эхлээд байгаа. “Юун нотлох баримт...” гэж гайхах хүн бараг ч үгүй биз. Учир нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлт, үр дүн, нөхцөл байдлыг Хянан шалгах түр хороог УИХ-аас зохион байгуулж уг сонсголыг удирдан явуулж байгаа бөгөөд улс даяараа, тэр ч бүү хэл дэлхий нийтээрээ Монголын энэ асуудлыг ажиглаж байгаа шүү дээ.
Тэгвэл 2 дахь сонсгол өмнөхүүдээсээ өөр, бас олны сонорыг сэртхийлгэсэн мэдээлэл гар чирж байгаа нь нэг талаараа сайшаалтай. Жишээ нь өчигдрийн буюу 2 дугаар сарын 6-ны өдрийн сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Атар чандгана” ХХК 138 сая төгрөгийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ авсан гэх мэдээлэл ил болсон.
Түүнтэй хамт нэр дурдагдсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, гишүүн асан Н.Цэрэнбат, А.Сүхбат гэх эрхмүүдийн хэн ч одоогоор тийм, ийм гэсэн тайлбар хийгээгүй. Харин олноо “Аварга” хэмээн хүндлэгддэг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Унтаад сэртэл намайг хувьцаа эзэмшдэг компаниараа 138 сая төгрөг авсан гэх мэдээлэл гарчиж. 1990 оны үед хувьцааг нь худалдаж авч эзэмшсэн “Атар чандгана” ХХК миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байдаг. Компанийнхаа хүмүүстэй холбогдоход “Бид мэдэхгүй, бидний ойлгосноор ХХААХҮЯ зуучилж лизингийн компаниас хадлангийн бүрдэл бүхий трактор авсан. Техник олгодог төсөл хөтөлбөрт хэдэн малчид санал нэгдээд “Атар чандгана”-ын нэр дээр техник авъя гэсэн. Төлбөрөө төлөөд барагдуулсан” гэж байна гэв.
Нэг хэсэг нь “аварга”-даа итгэж байгаа бол зарим нь “Аварга чинь юу билээ. Ямар нэг бөмбөлөг энэ тэртэй холбогдоод байсан бил үү” гэх үгсийг ч унагаад эхэлж.
Б.Бат-Эрдэнэ гишүүний өөрийнх нь хэлснээр “хулгайтай тэмцэж байгаа хүн” ийм асуудалтай байвал “Нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол”-оос үр дүн гарна гэхэд бэрх л юм.

ErenNews.mn
Ж.Ууган
Ж.Ууган