Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, агентлагийн үйл ажиллагаанд анхаарч ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан агентлагийнхаа чиг үүрэг, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар хийсэн мэдээлэлдээ “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг урт, дунд хугацааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа төлөвлөн агентлагийн 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнд 3 ерөнхий чиг үүргийн хүрээнд 24 зорилт, 59 арга хэмжээ тусган ажиллаж байна. Өрсөлдөөний тухай хуулиар монополь аж ахуй эрхлэгчийн үнийг хянах хуулийн зохицуулалттай хэдий ч нийт 133 аж ахуй эрхлэгч буюу тухайлбал, эрчим хүч, харилцаа холбоо, ус хангамжийн гэх мэт салбарын үнэ тарифыг хянаж, зөвшөөрөл олгох боломжгүй байна” хэмээгээд энэ онд хэрэгжүүлэх гол ажлуудаа танилцуулсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Цагаан сарын баяр ойртож буйтай холбогдуулан бизнес эрхлэгч ААН байгууллагууд, томоохон сүлжээ дэлгүүрүүд үнээ зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх, мөн арилжааны банкууд иргэдэд хэрэглээний зээл олгохдоо үндэслэлгүй шимтгэл авдаг асуудлыг цэгцлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай гэсэн 3 хуулийн төслийг яаралтай эцэслэн боловсруулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2023-02-09 11:26:01
    ФБ-ээрээ ажилаа хий. наад газараа татан буулга
  • НАРАН 2023-02-09 05:43:15
    ХУДАЛДААНЫ БҮХ ГАЗАР ҮНЭ НЭМЖ БАЙНА ҮҮРЭГ ДААЛГАВАР ЧИНЬ ХААГУУР ЯВААД БАЙДАГ ЮМ БЭ ИРГЭДЭЭ БИТГИЙ ХУУРААД ДҮР ЭСГЭЭД БАЙ ШАДАР САЙДАА ҮЛГЭР БИТГИЙ ЯРЬ ...
  • UNIVISION үнээ нэмсэн 2023-02-07 08:13:56
    Шударга өрсөлдөөний газар торгож арга хэмжээ авлаа гэсэн яасан вэ? ҮНЭЭ нэмж л байна