Яллагдагчид хүсэлтээ өг
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байна. Тэдний асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар эцэслэн хэлэлцэнэ. Бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулъя гээд хүсэтээ өгсөн нь одоохондоо бол сайн жишиг шиг л харагдаж байна. Одоо бусад нь ч гэсэн тэдний араас хүсэллтээ өгсөн нь дээр. Тэгж байж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Авлигатай хийх тэмцэлээсээ алхам ч ухрахгүй” гэдэг үгэндээ хүрнэ.
 
УИХ-ын танхимд одоо нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн А.Апъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Н.Наранбаатар нар байгааг АТГ-аас зарлачихсан.
 
Дахиад ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 15-нд Хөгжлийн банкны асуудалтай холбоотой шүүх хурал болох гэж байна. Тухайн хэрэгт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа.
 
Ингээд одоогийн байдлаар нүүрсний болон Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор УИХ-ын 13 гишүүний нэр ил болчхоод байна. Эрхэм гишүүд бусдын боломжийг хулгайлсан шигээ одоо бусдыгаа дагаад хүсэлтээ өгөөд шалгуулсан нь дээр байх даа энэ удаа.
 
ErenNews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • о 2023-02-08 07:01:43
    Монголын төрд орогнож байгаа хулгайч хүмүүсийг гаргах нь зөв.
  • Оюунгэрэл 2023-02-08 03:17:11
    Монголын хан хүү, зоригт эр ОЮУН-ЭРДЭНЭ танд бүх монголчууд талархалаа илэрхийлж байна. Таныг Хөх Тэнгэр ивээг.
  • Иргэн 2023-02-07 15:51:41
    Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд өөрсдөө улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай байдаг.
  • Зочин 2023-02-07 14:13:46
    Завхарсан УИХ!!!
  • Иргэн 2023-02-07 13:59:55
    Ерөнхий сайдынхаа авлига хулгайтай тэмцэх үйлсд нь амжилт хүсье. Баярлалаа
  • зочин 2023-02-07 06:55:34
    tЭнэ нөхөд ч хулгай хийсэн бол шийтгэлээ авна харин боломж олгосон төр зөсаг намын нөхөд бүр илүү хариуцлага хүлээх ёстой үүнд Ерөнхий сайд их хурал гээд хариу...