Төрийн албаныхны өнөөх л танил тал ар өврийн хаалга, ах дүү амраг саднаа татаж нааш цааш болгож улсын ажлыг гацаадаг байдал үргэлжилсээр л байна.
Ингэж хэлэхийн учир нь ирэх сард Франц улсад Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Абилимийн ур чадвар”-ын тэмцээн болно. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлж 6-7 хүүхэд оролцох бөгөөд тэдэнд мэргэжлийн дохионы хэлмэрч хэрэгтэй. Оролцогч бүр өөрсдийн гэсэн 1 хэлмэрчтэй байж гэмээнэ амжилт гаргадаг.
Товчхондоо бол 7 тамирчинд 2-3 хэлмэрч хүрэлцдэггүй гэсэн үг. Өмнө нь ч ийм алдаанаас болж манай оролцогч тамирчид амжилт үзүүлж чадаагүй гашуун түүхтэй.
Гэтэл энэ удаа мөн л алдаагаа давтаж, ар өврийн хаалгаар албад хэлтсийн дарга нараа дохионы хэлмэрч багш нарын оронд авч явахаар болчихож.
Тодруулбал Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсрол олгох сургуулийн эрхлэгч Б.Алтмаа нь өөрийн хамаарал бүхий багш нар, албадын дарга нараа авч явах гэж буй бөгөөд мэргэжлийн дохионы хэлмэрч багш нараа “жийжээ”.
Тэр ч бүү хэл бүр явах хүмүүсийнхээ материалыг орчуулуулчихаад хөлсөнд хүн тус бүрээс 90 мянган төгрөг нэхсэн байх жишээтэй.
Төрийн албаны ийм байдал газар авсаар, явсаар, ужгирсаар нэг л мэдэхэд асар том авлигал болж Монгол Улсын хөгжил цэцэглэлтээс хойш чангаасаар байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны удирдлагуудад сануулахад илүүдэх юун. Мөн Ерөнхий сайдын ивээл дор анх удаа энэ тэмцээнийг Монголдоо “Монгол-АБИЛИМП” нэртэйгээр зохион байгуулж байсан бөгөөд ирэх сарын тэмцээнд оролцох тамирчдад хэлтсийн дарга нар биш хэлмэрч орчуулагч хэрэгтэй гэдгийг дахин сануулъя.

ErenNews.mn
Ж.Ууган