Даатгуулагчид өндөр өртөгтэй хагалгаа хийлгэсэн тохиолдолд нийт зардлын тодорхой хувь, шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, протезынхоо үнийг улсаас гаргуулахаар болоод байгаа. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр үнэтэй зарим мэс заслыг санхүүжүүлэх, тусламж үйлчилгээнд шаардлагатай хэрэгсэл, протезын жагсаалтыг баталсан бөгөөд энэ нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм.
Үүнд зориулж ирэх онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн даатгуулагч сард нэг удаа даатгалын сангаас 55 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсныг өөрчилж, 165 мянган төгрөг болгож нэмэгдүүлжээ.
Ами
Olloo.mn
Olloo.mn