Ц.Даваасүрэн: Газрын тухай хууль шуналтнуудын ашиг сонирхлыг бус улс орон, иргэний нийтлэг эрх ашгийг хангасан байх ёстой

Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр /02.05/ болж байна.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн хуулийн төслийн талаар танилцууллаа. Шинэчлэн найруулсан Газрын тухай хууль шуналтнуудын ашиг сонирхлыг бус улс орон, иргэний нийтлэг эрх ашгийг хангасан байх ёстойг тэрбээр хэлэв.

Мөн тэрбээр "Одоогийн байдлаар 370 гаруй субъект газар олгох шийдвэрийг гаргадаг. Эдгээрийн дийлэнх нь сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтан байгаа. Энэ байдлыг өөрчилж иргэд, олон нийтийн саналыг тусгаж боловсруулж, аймаг, нийслэл, сум, Засаг дарга өргөн мэдүүлж, ИТХ-ын төлөөлөгчдийн баталсан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллага газар олгох асуудлыг нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонго шалгаруулалтын зарчмаар цахим системээр шийдвэрлэх, гаргасан шийдвэртээ дээд шатны өмнө өөрөө хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Төлөвлөсний дагуу газар олгодог болно" гэлээ. 


Зууны мэдээ сонин

Т.Сайхан 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2023-02-06 09:45:46
    10 хувийн Давка албан тушаал дээр очоод даший шооог гэж, дуу нь гарахаа байсан, хувиа хүрээд сайхан л байгаа байх,
  • Zochin 2023-02-06 07:43:17
    Энэ щоучин одоо бас л газрын хуулийг олоод харж дээ дандаа шантаа ч хийдэг бараг ард тумэн мэддэг бсон доо одоо чи 20 жил суусан болно чамайг дахьж сонгохгуй