Нүүрсний хэрэгт холбогдсон бүх хүнийг ил зарла. Эс бөгөөс энэ хэрийн явц ч бүдгэрч энгийн шоу болоод өнгөрч мэдэх нь.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сард “Нүүрсний хулгай”-н улстөрчдийг зарлахад 30 хоног шаардлагатай гэж байсан. Түүнийг тийн хэлснээс хойш 31 улстөрч, албан тушаалтны нэр ил болсон.
Түүнээс хойш таг.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд АТГ-аас мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөн 7 яллагдагч цагдан хоригдож байгаа. Улсын хилээр гарахыг хязгаарасан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагч бий гэж мэдээлсэн.
Мэдээж тэндний дунд хэд хэдэн УИХ-ын гишүүн байгаа ч яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцсан хэр нь халдашгүй байдлаа ашиглаж буй мэт л аяглаж яваа.
Юутай ч хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат давхар шалтаг тоочсон ч бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өгөөд байгаа. Бусад нь чимээ алга.
Тиймдээ ч дээр дурдсанчлан нүүрсний хэрэгт холбогдсон 66 хүний ердөө 31-ийг нь олон нийтэд ил болгож орхилгүй бусдыг нь ч гэсэн зарлаж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.
Нэгэнт нүүрсний хулгайн хэргийг ил болгож, илчилсэн бол холбогдогчыг бүгдийг ил болгох ёстой юм биш үү.

ErenNews.mn
Б.Төгөлдөр
Б.Төгөлдөр