Ерөнхий сайд Монголбанкныханд хүрч чадах уу
Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай зэрэг албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийн араас БОАЖЯ, Төмөр зам, Монголбанкныхан сандарч байгаа. Угаас  Ерөнхий сайд ч УИХ-ын чуулганы хуралдаанд дээрх салбаруудад авлига, ашиг сонирхолдоо дийлдсэн хүмүүс шавчихсан гэдгийг хэлж, анхааруулга өгсөн.
 
Гэхдээ “томчууд” Монголбанкныханд хариуцлага тооцож чадах болов уу.
 
Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд “Монголбанк УИХ-ын харъяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе ямар ч Төвбанкны захиралд хүнд байна. Төвбанканд хэдэн үзэгдэл шүгэлдээд байгааг би сонссон. Аятайхан байгаарай гэж хэлье. Эрх баригч намын даргын хувиар. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр ороод төв банкны дараагийн ерөнхийлөгч болно гээд явж байгаа нөхөд дуулдаж байгаа шүү. Залуучууд аа амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүссэн байхад албан тушаалын дон шүгэлж далжигнаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье. Төвбанкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална” гэж байв.
 
Харин хэдхэн хоногийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын даргатай уулзахдаа “Цахим орчинд яригдаж буй Төвбанкны удирдлагууд ББСБ-тай  холбоотой эсэх асуудлаар банкны бүх ажилтанд асуулга тавьж, АТГ-т хандсан. Монголбанкны улсын байцаагчийн болон ёс зүйн дүрмүүдийн дагуу тодорхой арга хэмжээг авч байгаа бөгөөд үр дүнг  олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэж ам гарчээ.
 
Үнэндээ Монголбанкныхан өдгөө бүхнээ цэвэрлэчихээ байлгүй дээ. Аль 2018-2019 онд олон нийтийн дургүйцэл тэднийг чиглэж байхад тус банкны 22 ажилтан, удирдах албан тушаалтан ББСБ-тай холбоотой байсан.
 
Түүнээс хойш бүгд улсын бүртгэлээс эхлээд нэрээ хасуулж, өөрсдөөсөө холдуулсан. Зарим нь тус ажлаа өөрчилж, тэтгэвэртээ гарчээ. Тиймдээ ч өдгөө Монголбанканд тийм ч олон хүн байхгүй хэмээн удирдлагууд нь ч “том” дуугардаг.
 
Байгаагаас Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа бий. Тэр “Болд-Кредит” ББЁБ-тай хамааралтай. ХОМ-тээ 2019 онд тусгаж байсан ч 2020 онд хасуулчихсан. Хамааралгүй л болж харагдах гэсэн байх л даа. П.Эрдэнэтуяагийн хувьд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг айлын хүргэн, бэр.
 
Дараагийнх нь Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа. тэр Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүхийн хүргэн дүү. А.Батсүх нь “Начинзаан”-ы үүсгэн байгуулагч бол түүний эхнэр Ж.Туяа нь “Начинзаан”-ы хувьцааг эзэмшдэг, “Илланай” ББЁБ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг.
 
Монголбанкны салбарын захирал Т.Ган-Од нь “Ялгуулагч” ББСБ-тай. 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан ба энэ оны нэгдүгээр сарын 27-нд нэрээ хасуулсан.
 
Дотоод аудитын газрын захирал Т.Амарсайхан “Бат энд инвест” ББСБ-аа ХХК болгосон ч зээлийн үйлчилгээ үзүүлдэг хэвээрээ. Гэхдээ өөрийн нь нэр байхгүй охин Б.Номин нь хувь эзэмшиж байгаа юм. 
 
Монголбанкны Сүхбаатар аймгийн салбарын захирал Ц.Мөнхбаяр гэж бий. Түүний эхнэр Ц.Ариунаа нь 2001 оны сүүл хүртэл “Баруун -Урт хагжил” ББСБ-ын гүйцэтгэх захирлаар ажилласан.
 
Харин Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч Д.Ганбат “Арвис-Итгэл” ББСБ-тай байснаа татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоосон бол Төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Алдармаа, Дотоод аудитын газрын захирал Т.Амарсайхан нар ББСБ-уудаа сонгож, ажлаа өгцгөөжээ.
 
Энэ мэтчилэн Монголбанкныхан ББСБ-тай холбоотой асуудлуудаа цэгцэлсэн нь хуулийн байгууллагынхнаас бултсан үндэслэл болох уу эсвэл шалгасан нэр зүүгээд чимээгүй өнгөрөх үү.
ErenNews.mn
С.Цээл

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин Дорнод 2023-02-04 05:04:54
    Монголбанк, ХААНбанк 2 бол Монголын ард түмнийг шулж, мөлждөг, бидний амьдралыг доройдуулж байгаа үндсэн газар.ХААН банк Малчдыг хайрлаач БААТАРСАЙХААН ...
  • Иргэн 2023-02-02 07:21:56
    Монгол улсын төв банк биш Монголын төв ББСБ юм биш үү, улаан цайм сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг Улсын Төв банкинд ажиллуулаад байж болдог юм уу