Х.Нямбаатар яагаад Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэв

 ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг эсэргүүцнэ гэж ярьсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Үнэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны хоригоо тавихдаа “Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа хууль тогтоомжийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа олон нийтийн оролцоог сайтар ханган, мэргэжлийн болон судалгааны байгууллагын санаа бодлыг сонсож, олон улсын сайн туршлага, судалгаа шинжилгээнд суурилан, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг чанд баримталж байх учиртай” гэсэн шүү. Тэгэхээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг ч үл тоож байна гэсэн үг.

Анхнаасаа л УИХ-ын гишүүн Н.Учралаар “овоглогдоод” байгаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь иргэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилохоор тусгагдсан хэмээн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. Угаас дээрх хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, саналыг авалгүй ёстой л Засгийн газар, УИХ-аар хүч түрэн баталсан.

Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчих нөхцөлийг бий болгосон хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн. Тийм байтал мань сайд “Засгийн газраас өргөн барьсан” гэж өмгөөлөхийн зэрэгцээ цаашид Монгол Улс олон улсад ч хүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хясан боогдуулдаг улс болно гэдэг мессежийг өгч байгаа нь ямар нэг захиалгаар иргэдээ дарамтлах гэсэн санаархал явааг нь батлаад байна.


Т.Гэрэл

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkkk.хуурамч хүний эрх хамгаалагч нар.ХА 2023-02-03 02:27:46
    ХҮНИЙ эрх хамгаалах гж худал солиорч хүн хуурахаа болиоч. ЭНЭ хууль хүмүүсийн амыг үдэх.ЖАГСААЛ цуглааны хааж боох,ДАРГА нарыг шүүмжлүүлэхгүй байх л зорилготой
    • АН-гишүүн Нэмэхбаяр 2023-02-06 06:15:37
      Хуулийг уншаагүй бай дэмийрэхээ боливол таарна. Жихнэнэ хүний эрхийг хамгаалсан сайн хууль.Хүн гүтгэж зальдаж хоолоо идэгчид их эсэргүүцээд байгаа юм.
  • Оргил 2023-02-02 07:50:30
    Мдээжийн шүүдээ, хүүк нямбаатар нар жүжиглэж байна.
  • Зочин 2023-02-02 02:25:42
    Шүүх засаглалын толгой болсон учраас.
  • ХУУЛЬЧ  2023-02-02 01:21:54
    ХҮН ДОРОМЖИЛЖ ,,ГҮТЭГДЭГ,МОНГОЛ ЫГ УСТГАХЫГ УРИАЛАХ ХҮНИЙ ЭРХ ЮМ БОЛ . ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЧИН ХЭРЭГЭЭРЭЭ ШОРОНДОЖ ,ЕРӨХИЙ САЙД ДАНХАН ТОЛГОЙ ШҮҮ,,,, ,