Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна

Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмыг баталлаа.
 
Товч мэдээ



·      Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, мөн Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн  
төслийг тус тус хэлэлцээд, гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олголоо.
·      Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Захиргаа байгуулахаар шийдвэрлэж, Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, зохицуулалтаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.