Санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно
Дэлхийн банкны олон улсын санхүүгийн корпораци, Монголбанктай хамтран өчигдөр “Хөдөө аж ахуйн санхүүжилтийн шинэ арга, хэрэгслүүд” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулав. Уг үйл ажиллагааны зорилго нь тус салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлогын сул тал, цаашдын нөхцөл байдлын талаар хэлэлцэн санхүүжилтийн шинэ арга олоход чиглэжээ.

Хөдөө аж ахуйн салбар өдгөө манай дотоодын нийт бүтээгдэхүүний 15.9, экспортын орлогын 12.5, нийт ажиллах хүчний 33.5 хувийг бүрдүүлж буй. Манай улс уг салбарт түшиглэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэх, органик хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх, түүхий эд боловсруулан экспортлох бүрэн боломжтой. Үүний тулд зөв бодлогоор дэмжих ёстой хэмээн хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-16 03:09:59
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.163
    Мэдэгдсэн Хариулах