Монголбанк бол УИХ-ын “мэдлийн” байгууллага. Тэр ч утгаараа дарга, удирдлагууд нь асуудалд холбогдоход Ерөнхий сайд дангаараа шийдэж чадахгүй өнгөрдөг.
Өнөөдөр л гэхэд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар яллагдагч болчихсон, шалгагдаж байгаа. Хэн хэн нь Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотой.
Гэтэл тэдэнтэй хариуцлага тооцох нь байтугай Төвбанкны цаашдын зорилтыг тодорхойлуулах нь хэр зохистой үйлдэл вэ.
Тодруулбал, өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын даргатай уулзаж, IPO зарлаагүй банкуудын ажлуудыг зохион байгуулах, 10 их наядын хөтөлбөрт тусгагдсан гурван хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт хийн, зээлийн төлөлт болон эрсдэлийн тал дээр анхаарч байгаа гэхчлэн сүрхий амлалууд өгчээ.
Мөн банканд ажиллаж буй газар, хэлтсийн дарга нар ББСБ-тай холбоотой эсэх асуудаар банкны бүх ажилтнуудад асуулга тавьж, АТГ-т хандсан гэсэн байна.
Үнэндээ ажилтнууд нь ББСБ-тай гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цахим орчноос бус өөрийн байгууллага, ёс зүйн хэм хэмжээгээрээ мэдэж, хариуцлага тооцох боломж нь бүрэн нээлттэй байсан.
Гэтэл хэдэн жил чимээгүй ажиглаж, ажиллаж байсан хүн гэнэт өөрөө асуудалд орох болмогц АТГ-т хандсан гэж байгаа нь албан тушаалаа хамгаалах гэсэн арга бололтой юм.
Яг үнэндээ бусдын зээлд нөлөөлсөн албан тушаалтан өнөөдөр яллагдагч болчхоод байхад Төвбанкны түлхүүрээ атгуулчихаад сууж байгаа нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гэдгийг УИХ-ын дарга та мэдэж л баймаар юм даа. Одоо Б.Лхагвасүрэндээ хариуцлага тооцоод үдэж явуулах цаг болсон юм биш үү.
ErenNews.mn
Б.Төгөлдөр