Финландын ''EDUTEN'' платформ туршилтаар хэрэгжих сургуулиудыг сонголоо

“Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар хэрэгжүүлнэ. Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хот, хөдөөгийн 9 сургуулийг сонгоод байна. Туршилтын үр дүнгээс хамаарч бусад сургуульд нэвтрүүлэх юм.

Туршилт судалгаанд нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдах юм. Дээрх сургуулиудын багш нарыг арга зүйгээр хангах сургалт өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөсөн.

Финланд улсын математикийн хичээлийн EduTen платформоос гадна PEARSON англи хэлний платформ, Google компанитай мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгаа юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.