
ҮСХ-ноос мэдээлснээр өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 582.32 төгрөгөөр суларчээ.
Төгрөгийн ханш суларсан шалтгаан:
.png)
Мөн нэгэн сонирхолтой тооцоолол хийхэд: Боодол цаас 15.000 төгрөг. Дотроо 500 ширхэгтэй гэхээр 1 ш цаас 30 төгрөг. Нэг ширхэг А4-ийн цаасыг нэг төгрөгний хэмжээтэй цаас болгон хуваавал 9 ширхэг болно. Тэгэхээр 1 төгрөгийн хэмжээтэй нэг ширхэг цаасны үнэлгээ ойролцоогоор 3.3 төгрөг болж байна. Энэ нь монгол төгрөг цааснаас ч үнэ цэнэгүй болсныг батална.
Төгрөгийн ханш суларсан шалтгаан:
- Төсвийн алдагдал өндөр буюу хэт тэлсэн төсөв баталж байна. Төсвийг алдагдалтай батлах нь эргээд мөнгөний бодлогын эрчийг сулруулж, инфляцийг өдөөж байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг.
- Төлбөрийн тэнцэл тааруу буюу ам.долларын орох урсгал хангалттай бус байна. Үүнд манай улсын нийгэм, эдийн засгийн байдал, эрх зүйн орчин нөлөөлж байна. Олон улсын мэргэжлийн байгууллагуудын зүгээс Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг олон жилийн өмнөөс анхааруулж ирсэн. Өнгөрсөн онд “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль” батлагдсан ч уг хууль үр дүн өгөх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
- Иргэдийн төгрөгт итгэх итгэл буурч байна. Зах зээлийн хүлээлтээс үүдсэн ам.долларын ханшийн хөөсрөл байна гэдгийг эдийн засагчид хэлдэг. Хэдийгээр бодлогын хүү өссөн нь төгрөгийн хадгаламжийн өгөөжийг нэмсэн ч иргэд валютын хадгаламжинд мөнгөө байршуулах сонирхол их байна.
.png)
Мөн нэгэн сонирхолтой тооцоолол хийхэд: Боодол цаас 15.000 төгрөг. Дотроо 500 ширхэгтэй гэхээр 1 ш цаас 30 төгрөг. Нэг ширхэг А4-ийн цаасыг нэг төгрөгний хэмжээтэй цаас болгон хуваавал 9 ширхэг болно. Тэгэхээр 1 төгрөгийн хэмжээтэй нэг ширхэг цаасны үнэлгээ ойролцоогоор 3.3 төгрөг болж байна. Энэ нь монгол төгрөг цааснаас ч үнэ цэнэгүй болсныг батална.
.jpg)
ErenNews.mn
Н.Элбэгжаргал
Н.Элбэгжаргал